Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө суларна.

2025 оны арваннэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3 хэмийн дулаанаас 2 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 8 -10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

2025 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 23-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан