Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн дунджас 2.2 дахин их тунадас орсон нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө.Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтыг авч үзвэл нийт нутгийн ихэнх буюу 81.4 хувь нь дунджаас ахиу, 7.8 хувь нь дунджийн орчим, 10.8 хувь нь дунджаас бага тунадас орсон байна.

Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Ханбогд суманд 15.4°С, үнэмлэхүй бага утга Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -39.9°С хүрчээ. Хөрсний температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд 27°С, үнэмлэхүй бага утга Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -44°С хүрч хүйтэрсэн.Хоногт хамгийн ихдээ Сэлэнгэ аймгийн Орхон суманд 7-нд 17.1 мм тунадас орсон. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 972.6гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 761.6гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Говь-Алтайн Бугат суманд 31м/с хүрчээ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан