Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх суурь тавигдлаа

Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн ажлын эхний өдөр Нийслэлийн орон сууцны корпораци БНСУ-ын ‘’Mocuratec’’ ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарыг үсэг зурлаа. 

Бид өнгөрсөн оны 11 дүгээр сард тус компанийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулж байсан. Тэгвэл өнөөдөр буюу шинийн зургааны билигт сайн өдөр тус компанитай Улаанбаатар хотын гэр хороолол болон сонгогдсон бүс нутгуудад дулаан хангамжийн зориулалттай эрчим хүчний хадгалах систем /ЭХХС/ болон оргил үеийн ачааллыг багасгах ЭХХС-ийн туршилтын төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх мөн дулаан хангамжийг дэмжих, оргил ачааллыг бууруулах, цахилгаан сүлжээний тогтвортой байдлыг хангах зорилгоор лити-ион зай хураагуурт суурилсан контейнер хэлбэрийн эрчим хүчний хадгалах системийг хэрэглэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. 

Санамж бичгийн хүрээнд ЭХХС-д суурилсан системийн эрчим хүч хэмнэлтийн гүйцэтгэл, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах нөлөө, ажиллагааны хувилбаруудыг хамтран үнэлж, Улаанбаатар хотын байгаль орчны дэд бүтэцтэй холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх юм гэж Нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан