Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв аймгийн Эрдэнэ суманд өнөөдөр өдөржингөө тоггүй байна Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
Таванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайханы хүү дахин зодооны хэрэгт холбогдсон уу

Энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зодоонд 3-4 хүн оролцсон бөгөөд тэдний нэг ньТаванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайхан байсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Цагдаагийн байгууллагаас "Хэргийг шалгаж буй. Хэрэг гарсан газар Б.Амарсайхан байсан. Гэхдээ зодоонд оролцсон эсэхийг шалгаж тогтооно" гэжээ.Тэгвэл уг хэргийн хохирогч залуугийн аав "Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залуусд зодуулсан нь үнэн. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" гэж бичжээ.Б.Амарсайхан нь өнгөрсөн оны долоодугаар сард мөн л Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100-д байрлах "Канте" шөнийн цэнгээний газрын гадна УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийг үүсгэн байгуулагч Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нартай нийлж, бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан.

Уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдэхдээ Б.Амарсайханы зорчих эрхийг найман сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулсан. Шүүхээс түүний зорчих эрхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан ч тэрбээр энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зодооны хэрэгт холбогджээ.

1 Сэтгэгдэл
Монголын бүх ноолуур гадаад руу гардаг. Монголд ноолуур нэрийдлээр нейлонон хувцаснуудыг хийж зардаг. Нейлонон хувцаснуудыг хийж зардаг олон үйлдвэрийн нэг нь Говь юм
Хамгийн их уншсан