Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 7 байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна ЗГ:Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо ЗГ: “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон УИХ-ын тогтоол хэрэгжиж байна Нийслэлийн онцгой байдлын алба хаагчдыг БНСУ-д чадавхжуулах талаар санал солилцлоо Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна Япон улсын сангийн дэд сайд ноён Мимура Ацүшиг хүлээн авч уулзав
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой

2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ.

Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын I, II, III дамжааны оюутан төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр цахимаар бүртгүүлнэ. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч нь хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын байгууллагын тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;

  • Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;

  • Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байна.

Энэ жил “Оюутан цэрэг”-т цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой. Онолын бэлтгэл сургалт дөрвөн төрлийн хичээлээр явагдах бол мэргэжлийн бэлтгэлд ерөнхий шалгалт өгч 60 онооноос дээш оноо авсан оюутнууд хамрагдана. Ингэснээр оюутнууд сурч байгаа мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмших юм. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтууд түлхүү орно. "Оюутан цэрэг" хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ жилийг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч уг хөтөлбөрт хамрагдсан бол 2026 онд жилийн квотыг нэмэгдүүлж 2000 оюутан, суралцагчийг “Оюутан цэрэг”-т хамруулна гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан