Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нэгдсэн удирдамж”-ийн дагуу 2026 оны хаврын шар усны үерийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын  ерөнхий үнэлгээ хийлээ.

Үнэлгээг ОБЕГ, түүний харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, ЦУОШГ,  Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Усны газар, геодези усны барилга байгууламжийн газар, ШУА-ын Газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэсэн юм.

Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд 6 сум маш их, 20 сум их, 92 сум дунд, 212 сум бага буюу маш бага, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг маш их, 4 дүүрэг дунд, 4 дүүрэг бага буюу маш бага” гэж үнэлэгдлээ. 

 

Шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 10 аймгийн хэмжээнд 3789, нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 1216 айл өрх, улсын хэмжээнд нийт 5005 айл өрх өртөх магадлалтай байна. 

Цаашид цаг агаарын огцом дулаарал ажиглагдах, энэ гуравдугаар сард сарын дундаж агаарын температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа тул шар усны үерийн нөхцөл байдал, аюулын түвшин нэмэгдэх магадлалтайг анхааруулж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан