Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна.

Хэлэлцүүлгийн зорилго:

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангах, хуулийн төслийг сайжруулах талаар санал, зөвлөмж авахад чиглэх бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

  • Хуулийн төслийн зорилго, хамрах хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг оновчтой болгож, давхардал, хийдлийг арилгах;
  • Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон дасан зохицох бодлогын зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах;
  • Хэрэгжилтийг хангах институцийн тогтолцоо, байгууллагуудын эрх хэмжээ, уялдааг нарийвчлан тогтоох;
  • Хяналт-шинжилгээ, тайлагнал болон хариуцлагын механизмыг тодорхой, хэрэгжихүйц байдлаар тусгах;
  • Санхүүжилтийн эх үүсвэр (төр, хувийн хэвшил, олон улсын сан), эдийн засгийн хөшүүргийг (татвар, урамшуулал) тусгах;
  • Орон нутгийн оролцоо, хувийн хэвшил, иргэдийн үүрэг оролцоог бодитойгоор тусгаж, ил тод байдлыг хангах;
  • Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн нэгдсэн сан, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих;
  • Олон улсын гэрээ, үүрэг амлалтад нийцүүлэх гэх мэт болно.

Хуулийн төсөл болон бусад холбогдох судалгааны материалтай дараах холбоосоор орж танилцана уу: https://d.parliament.mn/tusul/5b7e7419-37e6-4be6-bf45-70337f84a0d2

Огноо: 2026 оны 3-р сарын 27-ны өдөр

Цаг: 9:30-14:00 цагт

Байршил: Төрийн Ордон, Жанжин Д.Сүхбаатар танхимд  

Бүртгэлбүртгэлийн холбоос   

Хэлэлцүүлгийн бүртгэлийг 3-р сарын 26-ны өдрийн 12 цаг хүртэл хүлээж авна. 

Зохион байгуулагч: Монгол Улсын Их Хурлын Тамгын газар

Дэмжигч байгууллага: Энэхүү хэлэлцүүлгийг Уур амьсгалын Ногоон Сан (GCF)-ийн санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Ажлын хэсэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан