Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) замын зураг стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүллээ. 

Тус ажлыг “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлж буй.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын байгаль хамгааллын чиглэлээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, үндэсний урт болон дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд ТХГН-ийн тогтолцоог бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашдын ТХГН-ийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлын эхлэл юм.

Замын зургийн баримт бичгийг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) болон Тусгай хамгаалалттай газар нутгийн дэлхийн комисс (WCPA)-ийн гишүүн Equilibrium Research Center олон улсын судалгааны байгууллага Монголын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж байна. Судалгааны ажлын хүрээнд:

  • ТХГН-ийн өнөөгийн суурь нөхцөл байдлыг үнэлэх,
  • ТХГН-ийн ангиллыг IUCN-ийн ангилалтай харьцуулан судлах,
  • Хамтын засаглал, хамтын менежментийн тохиромжтой загварыг тодорхойлох,
  • ТХГН-ийн дунд хугацааны хөгжлийн замын зургийг боловсруулах зэрэг үндсэн ажлууд хийгдэж байна.

Тус арга хэмжээ нь ТХГН-ийн замын зургийн баримт бичгийн зорилго, хамрах хүрээ, алсын харааны талаар оролцогч талуудын нэгдсэн ойлголтыг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тодорхойлох бодлогын суурийг тавилаа.

БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг хэлэхдээ, “Энэхүү замын зураг нь зөвхөн баримт бичиг бус, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоог илүү үр ашигтай, тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй болгох стратегийн чухал алхам юм.

Мөн энэ санаачилга нь ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд бий болох боломж, шинэчлэлийг бодит хэрэгжилттэй уялдуулах эхний алхам байх учиртай.

Цаашлаад уг үйл явц нь нэг удаагийн уулзалт, эсвэл баримт бичгээр хязгаарлагдахгүй, харин салбарын оролцогч талуудын тогтмол хамтын ажиллагаа, харилцан санал солилцоог дэмжих тогтвортой платформын суурь болох юм” хэмээн онцоллоо.

Тус замын зургийн баримт бичгийг оролцогч талуудын идэвхтэй, хамтын оролцоонд тулгуурлан боловсронгуй болгож, холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллах юм байна.

Эх сурвалж: БОУАӨЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан