Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
“Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудтай зөвлөлдөх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” өнөөдөр (2026.05.18) болж байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын зүгээс COP17-ын хүрээнд дэвшүүлж буй санаачилгууд, бизнесийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны боломж, тулгамдаж буй асуудал, мөн хандив, тусламж, ивээн тэтгэх үйл ажиллагаатай холбоотой журам, зохицуулалтыг танилцуулж байна.

Түүнчлэн Талуудын 17 дугаар Бага хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой түншлэлийг бий болгох чиглэлээр оролцогчдын саналыг сонсож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэнэ.

Хувийн хэвшлийн 150 орчим төлөөллийг хамруулсан тус уулзалтыг COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран зохион байгуулж байна. гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан