Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч "Эхийн алдар" одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулна.Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" I зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" II зэргийн одонгоор шагнадаг.Өнгөрөгч 2025 онд Монгол Улсын хэмжээнд “Алдарт эх” I, II зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Тухайн жилд алдарт эхчүүдийн олонх нь 34-39 насныхан байсан  байна.Өнгөрсөн жилээс “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн юм.

1 Сэтгэгдэл
Shots ued 4 huuhedtei heed 400 tugreg olgodog ni ih l munge sanagddag bailaa Tetgeverii 1500000 bolgosnoos odongiin mungiig ahiuham ugvel zugeer bish uu
Хамгийн их уншсан