Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд өнөөдөр эхэллээ.

Сургалт хоёр өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд үндэсний хэмжээнд хадгалагдаж буй химийн хорт болон аюултай бодистой холбоотой хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулах, улсын байцаагч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, химийн бодисын асгаралт, алдагдлын үед авах хариу арга хэмжээний талаар мэргэжлийн мэдлэг олгох, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Эхний өдөр химийн хорт болон аюултай бодисын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, хууль бус хэрэглээтэй холбоотой зөрчил, химийн бодисын хор нөлөө, шинж чанар, осол аваарын үеийн хариу арга хэмжээ, аюултай хог хаягдлын менежмент зэрэг сэдвээр холбогдох байгууллагуудын төлөөлөл илтгэл хэлэлцүүллээ.

Харин сургалтын хоёр дахь өдөр оролцогчид химийн бодис хадгалж, ашиглаж буй байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцах дадлага сургалтад хамрагдана.

Сургалтад 21 аймаг, нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч болон химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.

Сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчны улсын хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газар болон “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халж нь” төслийн хүрээнд хамтран зохион байгуулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан