Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Монголд албан ёсны айлчлал хийж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бөгөөд энэ нь манай улсын зохион байгуулж буй байгаль орчны салбарын хамгийн том олон улсын арга хэмжээ юм.

UNCCD COP17 бага хуралд дэлхийн 190 гаруй улс орны Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааны дараагийн зорилт, бодлого, шийдвэрийг тодорхойлох юм.

Айлчлалын хүрээнд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад COP17 бага хурлыг зохион байгуулах талбай, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бэлтгэл ажлын хэрэгжилт, дэд бүтэц, логистик, зочид төлөөлөгчдийг хүлээн авах зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, холбогдох албаныхантай санал солилцов.

Түүнчлэн хурлыг олон улсын жишигт нийцүүлэн, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан "ногоон" зохион байгуулалтаар өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч талуудын үр дүнтэй оролцоог хангах чиглэлээр санал, зөвлөмжөө өглөө.

Хатагтай Ясмин Фуад Монгол Улс COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимтэй, зохион байгуулалттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон хамтран ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамтрагч талуудад талархал илэрхийллээ.

UNCCD COP17 бага хурал нь Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, тогтвортой газрын менежментийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилга, сайн туршлагаа дэлхий нийтэд танилцуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан