Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр Дорнод аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга, цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 
2026 оны долоодугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18…23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25  хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25  хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23  хэм дулаан байна. 


2026 оны долоодугаар сарын 22-ноос
2026 оны долоодугаар сарын 26-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр, 25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-нд нутгийн өмнөд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 37-42 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан