Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Голомт банк “Монгол Улсын Шилдэг Байгууллагын Банк”-аар дахин шалгарлаа

Дэлхийд тэргүүлэгч санхүүгийн хэвлэл болох Global Banking & Finance Review сэтгүүлийн “Global Banking & Finance Awards"-аас Голомт банк 2026 оны “Монгол Улсын Шилдэг Байгууллагын Банк”-аар дахин шалгарч, амжилтаа бататгалаа.

"Global Banking & Finance Awards" нь жил бүр дэлхийн банк, санхүүгийн салбарынхны онцлох амжилтууд, шинэлэг шийдлүүд болон манлайллыг үнэлэн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Байгууллагын банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банкны хувьд санхүүгийн онцгой үр дүн, стратегийн үр нөлөөлөл, үйл ажиллагаа нь тэдний амжилтыг бататган харууллаа хэмээн тус сэтгүүлээс онцолсон юм.

Голомт банк Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, салбарын манлайлагч болсон ТОП 100 аж ахуйн нэгжийн 95 хувьтай хамтран ажилладаг. Эдийн засгийг бүрдүүлэгч бизнесийн салбарын гол төлөөлөгч байгууллагуудад санхүүжилт олгох, тэдгээрийн шаардлагад нийцсэн тусгайлсан үйлчилгээг хүргэх замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн хувьд байгууллагын харилцагчийн сэтгэл ханамжийг 91 хувьд хадгалж, Монгол Улсын хэмжээнд нийт биет алт тушаалтын 48 хувийг дангаар бүрдүүлэн “Best Corporate Banking in Mongolia” тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа билээ.

Голомт банкны Байгууллагын банкны газар нь корпорэйт харилцагчдадаа 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэдэг бөгөөд төлбөр тооцоог дижиталчлах зорилгоор интернэт банкны үйлчилгээ, орлого зарлагын гүйлгээг автоматжуулах “Corporate Gateway”, ажилтнуудын цалинг интернэт банкаар олгох “Payroll”, төлбөр тооцоо хийх “Paybill”, нэхэмжлэх үүсгэх “Billing” зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг түлхүү санал болгож байна. Түүнчлэн эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох “Financial Manager’s Convention–FMC” санхүүчдийн чуулга уулзалт, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдэд зориулсан “Алтны форум” зэрэг арга хэмжээнүүдийг жил бүр амжилттай зохион байгуулж, тууштай дэмжин ажиллаж байна.

Дэлхийн жишиг Монголын банк

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10