Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний паркийн албаны төлөөлөлтэй тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлэх цаашдын хамтарсан төслүүдийг тодорхойлох асуудлаар уулзалт хийлээ.

Хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа 2009 онд эхэлсэн бөгөөд Сеораксаны тусгай хамгаалалттай газар болон Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа “эгч дүү парк”-ийн хүрээнд 12 жил хамтран ажиллаж байна.

Энэ хугацаанд нүүдлийн шувуудын судалгаа хийх, уур амьсгалын өөрчлөлт болон ургамлын тархалтыг судлах судалгаа, туршлага солилцохоор давхардсан тоогоор 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагч хамрагдан, туршлага судалж, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн.

Хамтын ажиллагааны үр дүнд хамгаалалтын захиргааны хүний нөөцийн чадавх, судалгаа-шинжилгээ, техник технологийн хэрэглээ, экологийн боловсрол, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр бодит ахиц гарсаныг онцолж, цаашид зэрлэг амьтан аврах, сэргээн нутагшуулах төв байгуулах төслийг хэрэгжүүлэх боломжийг судлахаар харилцан тохиролцов.

2025 онд Догюусаны тусгай хамгаалалттай газар болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Цаашид талууд байгалийн аялал жуулчлалыг хариуцлагатай, тогтвортой хэлбэрээр хөгжүүлэхэд түлхүү анхаарч, жуулчны урсгал болон даацыг зохистой удирдах, байгальд ээлтэй маршрут, үйлчилгээ нэвтрүүлэх, зочдын аюулгүй байдал, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр туршлага, сайн жишээ солилцоно.

Мөн байгаль хамгаалагч, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, экологийн боловсрол, сурталчилгааны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна.

Уулзалтад Хан Хэнтийн УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа болон Горхи Тэрэлжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны төлөөлөл оролцов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан