Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

МОНГОЛ УЛС "CMT 2022" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
Монгол Улс "CMT 2022" Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцож байгаа нь аялал жуулчлалын салбар эргэн сэргэхэд томоохон түлхэц болох юм. 2018 оноос хойш олон улсын үзэсгэлэн нэрээ авсан "Caravan, Motor und Touristiк" арга хэмжээнд ойролцоогоор аялал жуулчлалын салбартай холбоотой 300,000 гаруй хүн зочноор оролцдог.
Экологи
63 мянган айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулах ажил 20 орчим хувьтай явна
Сайжруулсан түлшний цогц хэрэглээ буюу "Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе" аян ирэх арванхоёрдугаар сарын 15 хүртэл 3 сар үргэлжилнэ. Аяны хүрээнд нийслэлийн иргэдийн өвөлжилтийг хангах, түүн дотроо сайжруулсан түлшний зөв хэрэглээ, яндангийн битүүмжлэл, угаарын хийн мэдрэгчийн хяналт, зөв хэрэглээг иргэдэд дадал хэвшил болгох зорилготой.
Экологи
Та гэр байшиндаа галлагаа хийх үедээ дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү
Хүйтний улирал эхэлж галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан угаартах эрсдэл ихэсдэг тул урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулах системийг сайжруулж угаарын хий мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай.
Экологи

“1000 ЖИМСНИЙ МОД” АЯН ЭХЭЛЛЭЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Улаанбаатар хотын айл өрх, цэцэрлэгийн хашаанд хүнсний болон аж ахуйн ач холбогдолтой 1000 жимсний мод тарих аяныг Баянзүрх дүүргийн 257-р цэцэрлэгээс эхлүүллээ.
Экологи

Яндангаа дараах зааврын дагуу хөөлөөрэй
Угаарын хийн хоронд хамгийн их өртөмтгий эрсдэл ихтэй бүлэгт эхийн хэвлий дэх ураг, нярай, зүрх судасны архаг өвчтөй, цус багадалттай, амьсгалын замын архаг өөрчлөлттөй хүмүүс, хөгшид багтдаг. Иймээс өөрийн болон гэр бүлийхныхээ эрүүл мэндийн төлөө зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг шалган, яндангаа хөөлж, сайжруулсан шахмал түлшийг зуухандаа их хэмжээгээр хийхгүй байхыг анхааруулж байна. Аюулгүй байдлаа бодолцон яндангаа дараах зааврын дагуу хөөлөхийг зөвлөж байна.
Экологи

Угаарын хий мэдрэгчийг ХААНА байрлуулж, ХЭРХЭН ашиглах вэ?
Төхөөрөмжийг долоо хоног бүр шалгах хэрэгтэй. Дохио дуугарч байгаа үед:
Хэрэв дохиолол дуугарч байвал товчлуур дарвал хэдэн минутын турш чимээгүй болно. Дохиолол дуугарах үед үүссэн угаарын хийн нөхцөл байдал үргэлжилбэл дохио идэвхэжнэ. Хэрэв угаарын хийн төвшин 70-200 ppm хүртэл байвал дохиолол үргэлжлэх хугацаа 5 минут орчим болно. Хэрэв төвшин 200 ppm-ээс дээш байвал уг төхөөрөмж удахгүй дуугарна. Хэрэв угаарын хийн төвшин 70ppm-ээс бага байвал төхөөрөмж дохиолол удаан идэвхжихгүй.
Экологи
Угаарын эрсдэлээс сэргийлж, утааг бууруулж, ухаалгаар зөв хэрэглэж сурцгаая
Хүйтний улирал эхэлж галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан угаартах эрсдэл ихэсдэг тул урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулах системийг сайжруулж угаарын хий мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай байдаг.
Экологи
Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсанг “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа
БОАЖЯ-аас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсанг “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ. Зохиолч Чинагийн Галсан 2009 онд өөрийн бичсэн номоо зарсан мөнгөөрөө үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна гэж хэлснээс хойш даруй 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн олон хүмүүс, байгууллагууд түүнд туслаж дэмжсээр 2021 оны намар нэг сая дахь модоо тарьж дуусгажээ.
Экологи
Угаарын хийн мэдрэгч дуугарсан тохиолдолд юу хийх ёстой вэ?
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилга, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлсэн билээ.
Экологи
Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж
Угаар мэдрэгчийнхээ ажиллагааг өдөр бүр шалгах зөвлөмжийг хүргэж байна. Яндангаа авч өрхөө бүтээхгүй байх нь таны гэр бүлийг угаарын эрсдэлээс сэргийлнэ.
Угаарын эрсдэлийн 90 гаруй хувь нь яндангаа сугалж, өрхөө бүтээснээс үүдэн гарсныг судалгаагаар тогтоожээ.
Экологи
Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулcан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилга, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлсэн билээ.
Экологи

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нээлтийн үеэр төрийн албан хаагчид 10000 мод тарьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж, өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм.
Экологи

ДЭЛХИЙН АМЬТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЛОО
Дэлхийн амьтны эрхийг хамгаалах өдрийг 2003 оноос албан ёсоор жил бүрийн 10 сарын 4 нд тэмдэглэж байхаар тогтсон байдаг. Гол зорилго нь амьтны эрхийг хамгаалахад дэлхий нийтээрээ анхаарал хандуулах, орон орны амьтны эрх ашгийн төлөөх хөдөлгөөнүүдийн эв саналыг нэгтгэж, ээлтэй орчныг бүрдүүлэхэд оршдог.
Экологи

Н.Уртнасан: “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр цөлжилтөд өртсөн 129 сая га талбайг 4 хувиар бууруулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа. Зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүлэв.
Экологи






























