Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина

Банкууд 16.00 цаг хүртэл ажиллахаар боллоо
Коронавирус буюу “Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх үүднээс албан байгууллагууд цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаад буй юм. Бид доор дурдсан банкны мэргэжилтнүүдтэй холбогдон шинэчилсэн цагийн хуваарийн талаар мэдээлэл авлаа. Гуравдугаар сарын хоёрныг хүртэл доорх цагийн хуваарь хүчинтэй аж.
Эдийн засаг
МЯНГАН БЭЭРИЙН АЯЛАЛ НЭГ АЛХМААС ЭХЭЛДЭГ
Та 2020 онд өөртөө зорилго тавьсан уу? Ихэнх хүмүүс он солигдох агшинд тухайн оны зорилгоо тодорхойлдог. Эхний саруудад зорилго маань биелэх юм шиг, энэ жил л яг чадах юм шиг сэтгэлд багтаад байдаг. Гэтэл нэг л мэдэхэд 12 сар хонх жингэнүүлэн айлчлан ирэх нь тэр. 2019 онд хийгдсэн АНУ-ынсэтгэл судлалын судалгаагаар насанд хүрэгчдийн 50% нь шинэ жилээр зорилго тавьдаг ч тэдний 10 хүрэхгүй хувь нь л зорилгодоо хүрдэг гэнэ.Харин та өнгөрсөн жилийн зорилгодоо хүрсэн үү?
Эдийн засаг

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААТАЙ ИРГЭН 96480 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ АВНА
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна.
Эдийн засаг

Супермаркетууд: Үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй
Үндэсний сүлжээ дэлгүүрүүд хамтран мэдэгдэл гаргажээ. Үүндээ, Монгол Улсын худалдааны салбарт өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй. Сүлжээ дэлгүүрүүдийн барааны эргэлт хэвийн, нөөц хангалттай байгаа бөгөөд Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагааг далимдуулан бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.
Эдийн засаг

“LOS ANGELES TRAVEL AND ADVENTURE SHOW”-2020-д МИАТ ТӨХК оролцлоо
Монголын Аялал Жуулчлалын Холбооноос анх удаагаа санаачлан АНУ-н Лос Анжелес хотод 2020 оны 02 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “LOS ANGELES TRAVEL AND ADVENTURE SHOW”-2020 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээс бүрдсэн төлөөллүүдийн хамт нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байна.
Эдийн засаг

ЗАМЫН-ҮҮД СУМАНД КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
Коронавирусийн сэжигтэй зорчигчийн шинжилгээний хариу сөрөг гарлаа.
“Хөх хот-Эрээн-Улаанбаатар” чиглэлийн 33-р галт тэрэг 2020.02.11-ний өдрийн галт тэргэнд нийт 106 зорчигч байсан бөгөөд тус зорчигчдоос нэг иргэн 37,4 хэмийн халуунтай байсныг тухайн өдөр сорьц шинжилгээг ХӨСҮТ-рүү өгсөн.
Эдийн засаг

Сүм хийдүүдэд олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 321 сүм хийдэд 2020 оны 02 сарын 12-ны өдрөөс эхлэн хорио дуустал хугацаанд олныг хамарсан хурал цуглаан зохион байгуулахгүй байх тухай мэдэгдэл хүргүүллээ. Шийдвэрийг дагаж ажиллаагүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын хууль болоод Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцох юм.
Иргэн Та олон нийтийн газар явах бол маскаа зүүж, хувийн ариун цэврээ сахихыг анхааруулж байна
Эдийн засаг

Улсын хэмжээнд ХОМ бүртгүүлэх явц 94.5 хувьтай байна
Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдээд байна.
Эдийн засаг

"ЭНЕРЖИ РЕСУРС", МАК, "ӨСӨХ ЗООС", САУСГОБИ СЭНДС" КОМПАНИ НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО ЗОГСООЛОО
Коронавирустэй холбоотойгоор Монголын нүүрсний компаниуд экспортоо зогсоож эхлэв.
“Өсөх зоос” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чинбат “Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг манайх болон “Саусгоби сэндс”, “МАК” компани өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас экспортоо бүрэн зогсоосон. Хий дэмий өрөнд орж байхаар ингэсэн нь дээр гэсэн шийдэлд хүрсэн” гэв. “МАК” компанийн хувьд нэг сарын хугацаатай ажилчдаа амрааж буйгаа Ерөнхийлөгч Н.Цэлмүүн нь мэдэгдсэн.
Эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо
Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ.
Эдийн засаг

“МИАТ” ТӨХК болон “Japan Airlines” компанийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Япон Улсын Japan Airlines/JAL/ компанитай аяллын дугаар хамтран эзэмших хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс борлуулалтаа эхлүүлж улмаар 3 дугаар сарын 31-ний өдрөөс аяллын дугаар хамтран эзэмших нислэг үйлдэхээр боллоо.
Эдийн засаг

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгоно
НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10 буюу ирэх даваа гарагаас иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах юм. Цаашид НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Эдийн засаг

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох иргэдийг маргааш бүртгээд дуусна
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр Цэргийн гэрээт албан болон гэрээгээр ажиллах иргэдийг доорх ажлын байранд бүртгэж байна. Бүртгэлийг энэ сарын 04-ний өдрийг дуустал харьяа аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэх аж.
дараах мэргэжлээр:
Эдийн засаг

Коронавирусийн талаарх сүүлийн үеийн мэдээллүүд
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 17387 болж, нийт 361 хүн нас баржээ. Вирусийн халдвар авсан 2296 хүний биеийн байдал хүнд байгаа бол 475 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Сүүлийн нэг хоногийн дотор 2829 хүн шинээр халдвар авсан байна. Одоогийн байдлаар, 21558 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нэгдүгээр зэргийн хавьталтай 152.7 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.
Эдийн засаг






























