Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 19.200 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН СУЛ КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 багц буюу 19.200 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс 96.90 ам.доллароор амжилттай арилжлаа. Арилжаанд нийт 2 оролцогч оролцож 19.200 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс БНХАУ-ын Ганц мод боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлууллаа.
Уул уурхай

У.БЯМБАСҮРЭН: ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААНД БОРЛУУЛАЛТЫГ 1.6 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭВ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас долоо, наймдугаар сарын ажлын үзүүлэлт, үр дүнгийн мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг хоёр сарын хугацаанд борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж ажилласны үр дүнд компанийн үндсэн үзүүлэлтүүд сайжирсан. Тухайлбал, компанийн сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 1.5 дахин, экспортыг 1.2 дахин, орлогыг 1,3 дахин нэмэгдүүллээ.
Уул уурхай

Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үгсэн тохирч зохион байгуулалттайгаар стратегийн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн байгуулсан хувийн компанидаа шилжүүлж авсан үйлдлийг АТГ-т шалгуулахаар боллоо.
Уул уурхай

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас дараах тээврийн хэрэгслийн нээлттэй дуудлага худалдааг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13:00 цагт тус компанийн 1 давхрын хурлын танхимд зохион байгуулна.Оролцогчдыг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08:30-16:30 цагийн хооронд мөн 1 давхрын хурлын танхимд бүртгэнэ./Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!/
Уул уурхай

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НАЙМДУГААР САРД 2.9 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛАВ
Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 оны 7 дугаар сард Онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсон.
Уул уурхай

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 46.20 ам.доллароор амжилттай арилжааллаа. Арилжаанд нийт 2 оролцогч оролцож 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлууллаа.
Уул уурхай

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЦАГААН-ОВОО, СИЙРСТ БАГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлтэй танилцаж, санал солилцлоо. Зочдод компанийн үйл ажиллагааг танилцуулж, байгаль орчны чиглэлээр болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын талаар мэдээлэл өгч цаашид хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Уул уурхай

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 371.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ долоо хоногт буюу 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийн хугацаанд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 удаагийн арилжааг амжилттай хийж 24.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 371.2 мянган тонн нүүрс борлууллаа.
Уул уурхай

ХӨХ ХОТОД БНХАУ-ЫН ХУДАЛДАН АВАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсанаасаа хойш БНХАУ-ын 400 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, нүүрсээ худалдан борлуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь компаниас авсан нүүрсээ эцсийн хэрэглэгчид хүргэх замаар арилжаа хийж ирсэн.
Уул уурхай

SXCOAL ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар, Х.Итгэлт болон компанийн зарим удирдлагууд Хятадын нүүрсний зах зээлийн хамгийн дэлгэрэнгүй мэдээллийн сантай, дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч платформ SXCOAL-ийн төлөөлөлтэй уулзлаа.
Уул уурхай

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” -Д ОРОЛЦОЖ БАЙНА
“Монгол-Хятадын Экспо” тав дах удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Монгол-Хятадын тав дах удаагийн экспод Монгол, Хятад болон бусад улс орнуудын 1500 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.
Уул уурхай

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 96.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 37.30 ам.доллароор, 8 дугаар сарын 20-ны өдөр 10 багц буюу 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 37.0 ам.доллароор тус тус амжилттай арилжааллаа.
Уул уурхай

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
"Эрдэнэс Тавантолгой" ХК Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад хамаарах тул мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангах, бизнесийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлага үүсдэг.
Уул уурхай

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 11 УДААГИЙН АРИЛЖААГААР 819.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ долоо хоногт буюу 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийн хугацаанд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 13 удаагийн арилжаа хийснээс 11 нь амжилттай болсноор 58.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 819.2 мянган тонн нүүрс борлууллаа.Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна.
Уул уурхай

НЭГ ӨДӨРТ 43.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН НҮҮРС БОРЛУУЛЖ 2025 ОНЫ БОРЛУУЛАЛТЫН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 43.8 сая ам.долларын үнэлгээ бүхий 19.2 мянган тонн баяжуулсан коксжих, 512.0 мянган тонн 1/3 коксжих, 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс нийт 595.2 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Уул уурхай

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 3 УДААГИЙН АРИЛЖААГААР 70.4 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 19.2 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс, 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 70.4 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Уул уурхай

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 4 УДААГИЙН АРИЛЖААГААР 134.4 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 51.2 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 134.4 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Уул уурхай



























