Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно
Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо
Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
Нийтийн албан тушаалтны 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргах хугацаа 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болох бөгөөд мэдүүлэг гаргах эрх 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээгдэж, мэдүүлгээ гарган бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.
Улс төр

Төрийн байгууллагын хүнд суртал, албан тушаалтны ёс зүйд хамаарах 6 гомдол, мэдээллийг хянан шалгав
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 6 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд өсвөр насны хүүхэд, залуучуудад зориулсан “12ш” богино хэмжээний кино контентыг олон нийтэд түгээлээ гэж АТГ-аас мэдээллээ.
Улс төр

Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас өнөөдөр шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шатахууны нөөцийг тогтмол хадгалахад анхаарч ажиллаж байгааг яриандаа дурдсан юм.
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулсан.
Улс төр

"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад 6 ААН санал ирүүллээ
Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 5-ны 16:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй зарласны дагуу доорх аж ахуй нэгжүүд оролцох хүсэлтээ ирүүллээ.
Улс төр

Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар санал солилцов
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Улаанбаатар хотоос ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 2040 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх төлөвлөгөө гаргасан. Иймээс цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Улс төр

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд өнөөдөр (2026.01.02) ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.
Улс төр

Г.Занданшатар: Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна
рөнхий сайд Г.Занданшатар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд бүртгэлтэй донор бөгөөд тус төв донорынх нь хувьд урилга хүргүүлсний дагуу өнөөдөр “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т зориулсан үйл ажиллагаанд оролцов.Манай улс 10 дахь жилдээ нэгдүгээр сарын 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Улс төр

УИХ-ын дарга Н.Учрал: Парламентын баталсан хууль, бодлого цаасан дээр биш бодит амьдрал дээр хэрэгжих ёстой
Хаалтаа хийж буй 2025 оны намрын чуулган хүний эрх, эрх чөлөөг хангах, хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас иргэнээ чөлөөлөх бодлого, шийдлийн шинэ гараа боллоо. Ирэх хаврын чуулганаар ард түмний 126 элч төлөөлөгч бид хүний эрх, хүүхдийн эрх, иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө ухаан бодлого, мэдлэг чадвараа дайчлан, мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх болно
Улс төр


































