ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ

Нийгмийн халамжийн ажилтнуудыг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт болж байна
Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох халамжийн шинэчлэлийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг дээшлүүлэх, ур чадвар олгох сургалт болж байна.
Нийгэм

Авто ачилтын үйлчилгээ эрхлэгч ААН-ийн тээврийн хэрэгслүүдийн хаягдал утаанд хэмжилт хийлээ
Иргэний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах автомашин ачилтын үйлчилгээ эрхлэгч “Дабль эйт ХХК”-ийн ачилтын тээврийн хэрэгслүүдээс ялгарах хаягдал утаанд агуулагдах тортогжилтод хэмжилт хийхэд MNS 5014:2009 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байна. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, зөрчлийг арилгуулах албан даалгавар хүргүүллээ.
Нийгэм

Томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын цэг ажиллаж эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Нийгэм

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр товлогджээ. Хуралдаанаар танхимуудын саналаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарлах эсэх асуудлыг тус тус хэлэлцэх аж.
Нийгэм

Маргааш өдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2021 оны 11 сарын 17-ны 20 цагаас 11 сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Нийгэм

Н.Баярмөнх:Богд уул орчимд зориулалтын бус газраа ашиглаж байгаа ААН-үүдийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох дүүргийн удирдлагууд дүүргийн иргэдтэй уулзаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, зөвлөгөө өглөө.
Иргэдийн дийлэнх нь өөрсдийн газар өмчлөл, богд-уул орчмын газрын асуудлаар Засаг даргад хандсан. Засаг даргын зүгээс холбогдох газрын албатай хамтарч хуулийн дагуу, өөрсдийн эрх мэдлийн хүрээнд иргэдийн асуудлыг шийдвэрлэх ёстой талаар хэлж байлаа. Тэрээр хэлэхдээ
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх илтгэлийн уралдааны дүн гарлаа
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд “Асуудал шийдэл” илтгэл, ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Ур чадварын уралдаанд нийслэлийн есөн дүүргийн хороодоос шалгарсан шилдэг хамтарсан багууд өрсөлдөж тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрыг тус тус шалгаруулж, шилдэг таван илтгэлийг хэлэлцүүлжээ.
Нийгэм

ЗАМЫН-ҮҮД ӨРТӨӨНД 178 ЧИНГЭЛЭГ ХҮЛЭЭН АВЛАА
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Замын-Үүд өртөөнд 3 галт тэргээр 178 чингэлгийг хүлээн авчээ.
Харин 11 дүгээр сарын 15-нд Тяньжин боомтоос 4 галт тэрэг 217 вагон ачигдаж 2699 чингэлэг үлдсэн. Үүнээс Замын-Үүд боомтод 3 галт тэрэг 171 чингэлэг ирсэн байна. Мөн 11 дүгээр сарын 14-нд 3 галт тэргээр 141 чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний болон бусад ачааг хүлээн авсан.
Нийгэм

Д.Сумъяабазар: Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ:
Нийгэм

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Нийгэм

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хороо хуралдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 337 дугаар тогтоолоор “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулан байгуулсан. Энэ дагуу Зохион байгуулах хороо анхны хурлаа өнөөдөр цахимаар хийлээ.
Нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт долоо хоног үргэлжилнэ
Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл долоо хоног үргэлжилнэ. Шалгалтад нийт 9211 иргэн оролцохоор бүртгүүлснээс нийслэлд 4485 иргэн шалгалтад орж буй юм. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт урьд өмнөх шалгалтаас ямар өөрчлөлт орсон талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Нийгэм

Гал түймрийн дуудлага өмнөх оны мөн үеийнхээс 19,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар объектын гал түймрийн 1339 удаагийн дуудлага ирсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулвал гал түймрийн дуудлага 19,8 хувиар буурсан дүнтэй байна.
Нийгэм

Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгорын нутгаар 5-15 см цасан бүрхүүл тогтжээ
Өнгөрсөн долоо хоногт Увснуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна. Хамгийн их нь Увсын Давстад 0.9 мм, Түргэн 0.6 мм цас оржээ.
Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Баян-Өлгийн Даян 15 см, Увсын Малчин 13 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ 10 см, Баян-Өлгийн Дөчинжил, Баянхонгорын Баянговь 7 см, Хөвсгөлийн Чандагат 5 см, бусад хэсгээр 0-4 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Нийгэм






























