Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангиас Улаанбаатар Эрдэм их сургуультай хамтран гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

  “Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, гамшгийн нөхцөл, газар хөдлөлтийн улмаас гал түймэр, гэнэтийн ослын үед зохион байгуулах ажилтан, албан хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, тухайн байгууллагын сайн дурын бүлгэмтэй болзошгүй гамшиг, ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах зорилготой тус дадлага сургууль хоёр үе шаттайгаар явагдлаа.

Сургуулийн төлөвлөгөөний дагуу эхний шатанд тус байгууллагад гамшиг ослын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, тодотгол хийсэн байдалд заавар зөвлөгөө өгч ажилласан юм.

Харин хоёрдугаар шатанд  “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн цайны газарт гал түймэр гарч цахилгаан хэрэгсэл шатаж давхар дундын давхарт утаа тархаж, аврах зам гарц хаагдаж, нөхцөл байдал хүндэрсэн тухай цагийн байдлын дагуу дадлага сургуулийг хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан