Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Голомт” сургуулийн үдийн хоолонд иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийж байна

Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн үдийн хоолтой холбоотой асуудлаар иргэдээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

1.Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Голомт цогцолбор сургуулийн захирал Р.Цэдэндамбаа, Үдийн хоол хэрэгжүүлэгч Тэсбаян дооно ХХК-ийн захирал Н.Биндэрьяа нарт улсын байцаагчийн 8 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн.

2.Үдийн хоолноос дээж авч тус хэлтсийн лабораторид шинжилгээнд хамруулсан.

3.Дүүргийн Боловсролын хэлтэст хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар 10 сарын 27-ны 02-22/273 тоот албан бичиг хүргүүлсэн.

4.Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангуулах талаар сургуулийн захиралд 02-22/278 дугаартай албан тоот хүргүүлсэн.

5.Мэргэжил арга зүйн зөвлөгөөг газар дээр нь өгч ажилласан. Албан шаардлагын хариуг үндэслэн гүйцэтгэлийн шалгалт хийхэд илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй байсан тул 1.Тэс баян дооно ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаар тавьсан хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлээр торгууль ногдуулан албан даалгавар хүргүүллээ.

2.Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр сургуулийн удирдлагад танилцуулдаггүй, дотоод хяналтыг тогтмол хийгээгүй, тодорхой арга хэмжээ аваагүй үдийн хоолны хяналтын зөвлөл, сургуулийн дотоод хяналтын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож хариу мэдэгдэх талаар Сургуулийн захиралд 02-22/281 тоот албан бичиг хүргүүлсэн. 3.Налайх дүүргийн Засаг дарга болон Боловсролын хэлтсийн даргад сургуулийн захирал Р.Цэдэндамбаа нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол, 2021 оны 237 дугаар тогтоол, “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй тул хариуцлага тооцуулах саналыг 02-22/279, 02-22/280 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

4.Хяналт шалгалтаар удаа дараа зөрчил, дутагдлаа арилгахгүй байгаа Тэсбаян дооно ХХК-тай хийсэн гэрээг цуцлуулах саналыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт 02-22/282 тоот албан бичгээр хүргүүлэв.

5.Үдийн хоолноос дээж авч НМХГ-ын төв лаборатори болон тус хэлтсийн лабораторид зэрэгцээ шинжилгээ хийгдэж байна.

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Ёр нь бол бүхий л гуанз, цайны газар, нарийн боовны цeх,томоохон хүнс үйлдвэрлэлийн газруудад сар бүр гэнэтийн шалгалт байнга хийж байх ёстой. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг үгийн адилаар хувиараа хүнсний үйлдвэр үйлчилгээ явуулж буй газрууд, замын гуанз, дэлгүүрүүд үнэн заваан байдаг шүү. Нэн ялангуяа шууд ар талд нь хяналт шалгалт хийж байх ёстой.Нойлын өрөөнд бүх сав суулгааа угаадаг буузан цeх байж байсан. Их дутагдал байгаа шүү.
Хамгийн их уншсан