Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Н.Баярмөнх:Богд уул орчимд зориулалтын бус газраа ашиглаж байгаа ААН-үүдийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох дүүргийн удирдлагууд дүүргийн иргэдтэй уулзаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, зөвлөгөө өглөө.

Иргэдийн дийлэнх нь өөрсдийн газар өмчлөл, богд-уул орчмын газрын асуудлаар Засаг даргад хандсан. Засаг даргын зүгээс холбогдох газрын албатай хамтарч хуулийн дагуу, өөрсдийн эрх мэдлийн хүрээнд иргэдийн асуудлыг шийдвэрлэх ёстой талаар хэлж байлаа. Тэрээр хэлэхдээ

“12 жил газрын асуудлаар хөөцөлдөж төрийн хүнд суртлаас болж цаас нь хүртэл шаралж өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй олон асуудал Баянзүрх дүүрэгт байна. Энэ болж бүтэхгүй байгаа хүнд суртал, хууль бус ажлыг бид таслан зогсооно. Баянзүрх дүүргийн иргэд, хороо нутагтаа эзэн болж дүүрэгтэйгээ хамтарч ажиллаарай. Бид хамтдаа нэг бодолтой, нэг зорилготой ажиллаж, хөдөлмөрлөж чадвал дүүргийн болж бүтэхгүй бүх асуудлыг шийдэж чадна” гэсэн юм.

Иргэдийн хэлсэн санал хүсэлтэд тулгуурлан Засаг дарга, холбогдох удирдлагууд Богд-Уул орчимд аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авсан атлаа хороолол, хотхон барьж байгуулж зориулалтын бусаар ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдтэй уулзаж, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан