Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 16-ны өдөр зогсооно
Монгол Улсын Их Хурлаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталж, 2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 23 дугаар тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баталсан байдаг. Уг тогтоолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон.
Нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:10 цагт газардах хуваарьтай байна
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:47 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Нийгэм

Тарваган тахал нь “Ковид-19” шиг аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй гэв
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг нар өнөөдөр тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Ховдын Үенч, Говь-Алтайн Эрдэнэ суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна
Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд өндөр идэвхжилттэй жил болж байна. Энэ оны 7-р сард Ховд, Говь-Алтай аймгуудад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдсэнээс Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд 2 хүн “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушгины хэлбэр”-ээр өвчилсөн байна. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын анхдагч үжил хэлбэрээр өвчилж эндсэн байна.
Нийгэм

Хөвсгөлийн Дэлгэрмөрөн, Шишхэд голын усны түвшин өмнөх өдрөөс 50-80 см-ээр нэмэгджээ
7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Хүдэр, Хурх, Эг, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Туул, Хэрлэн, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.
Нийгэм

Дарамт хүчирхийллийн эсрэг мэдээллийн кампанит ажил үргэлжилж байна
МҮЭ-ийн холбооноос ОУХБ-тай хамтран Европын холбооны санхүүжилттэйгээр “Аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байрны төлөө” Мэдээллийн кампанит ажлыг 2020 оны 06 сарын 20-ноос 07 сарын 31-н хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу /2020.07.17/-нд Хот байгуулалт нийтийн аж ахуйн ажилтны ҮЭ-ийн холбооны анхан шатны нэгж Зүүн түгээх төвийн ҮЭ-ийн гишүүдэд “Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтын тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцыг танилцуулж сургалт мэдээлэл өглөө.
Нийгэм

“Тавантолгой төмөр зам” ХХК нь Тавантолгой-Зүүнбаян төслийн захиалагчийн хяналтыг үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй мега төсөл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн 6 дугаар сард нээлтээ хийсэн. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусаад байна.
Нийгэм

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцав
2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-д ажиллалаа. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 508 нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 53.87%, санхүүжилт 25.21%-ийн гүйцэтгэлтэй байна.
Нийгэм

Баяр, наадмын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гамшиг, ослын 32 удаагийн дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд нийт 32 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 24 иргэнийг усны ослоос аварч, иргэн, аж ахуйн нэгжийн 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Эдгээр дуудлагын 16 нь гал түймэр, 16 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байжээ.
Нийгэм

50 км тутамд цагдаагийн алба хаагчид хяналт тавьж, ажиллаж байна
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Яараад яахав дээ" аяны хүрээнд орон нутагт зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 50 км тутамд хяналтын цэг цагийн менежментээр алба хаагчид ажиллаж, жолооч нарт зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч, хурдыг хэмжиж байна.
Нийгэм

БОЛЗОШГҮЙ ҮЕРИЙН АЮУЛ, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 16-нд буюу өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч амралт зугаалгын улирал үргэлжилж хөдөө орон нутагт зорчих иргэдийн тоо буурахгүй байна.
Нийгэм

Ноцтой зам тээврийн осол гарч 2 хүний амь нас хохирч, 8 хүн түлэгдсэн байна
Архангай аймгаас Завхан аймаг явах замыг зам тээврийн ослын улмаас осолд холбогдсон тээврийн хэрэгслүүд шатсанаас шалтгаалан түр хаасан байна. Уг осолд 5 автомашин, 1 мотоцикль өртсөн байна. Цаанаасаа Завханаас ирж буй хөдөлгөөнийг Архангай Ихтамир суман дээр хаасан юм байна өөрөөр хэлбэл Цагаан давааныхаа наан цаана хаагаад байгаа талаар Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.
Нийгэм

Дэд хурандаа Д.Сэржмядаг дэд профессор цол хүртлээ
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Удирдахуйн ухааны доктор, дэд хурандаа Д.Сэржмядаг Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эрдмийн дэд профессор цол хүртлээ.
Нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжилж хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэл нар хүргэв.
Нийгэм

Сэрэмжлүүлэг:Гол мөрний усны түвшин 10-55 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна.
Нийгэм

АНХААРУУЛГА: Цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх төлөвтэй байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2020 оны 7 дугаар сард ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер, аянга буух, голын усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй салхи шуурга болох зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх төлөвтэй байна.
Нийгэм




























