Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Хөвсгөл нуурын уснаас авсан дээжээс бохирдол илрээгүй байна
Хөвсгөл далайд Agartha Resort гэх амралтын газар бохироо цутгасан гэх мэдээллийг зургийн хамт сошиалд оруулснаас үүдэн олон хүнийг бухимдуулсан.
Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нөхцөл байдлыг тодруулахад Хөвсгөлийн БЦГ-ын Балчирганат гэх газарт уулын голын шар усны үер орж байгаа нь тогтоогдсон билээ. Тухайлбал, нуурын ус, голын уснуудаас дээж авч, булингар бохирдлыг тодорхойлоход бохирдол илрээгүй юм. Тэгвэл усны шинжилгээний албан ёсны хариу гарчээ. Тус хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн цахим хуудастаа дөнгөж сая оруулсан байна.
Нийгэм

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Эрчим хүчний сайдын тушаалаар Нийслэлийн зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах, 2020-2021 оны өвлийн улиралд хэрэглэгчдийг түлшээр хангах, нөөцийг бүрдүүлэх, ”Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн засварын ажлын явц, гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан.
Нийгэм

Х.Оргил-Эрдэнэд ял оноов
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Оргил-Эрдэнэ, БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020.07.21-ний өдөр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.
Нийгэм

З.Мэндсайхан:Сангийн санхүүжилт, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх ёстой
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан, Аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв зэрэг байгууллагад ажиллан, санал солилцож, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Нийгэм

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН 267 КМ ТӨМӨР ЗАМЫН 42 КМ ДЭЭД БҮТЦИЙГ УГСАРЧЭЭ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг энэ онд эрчимжүүлж, одоогоор газар шорооны ажил 87.15 хувь, ус өнгөрүүлэх хоолой, мал амьтны гарцын ажил 97,44 хувь, гүүрийн ажил 37,62 хувь, замын дээд бүтцийг 42 км газар угсраад байна.
Нийгэм

АНХААРУУЛГА:Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дунджийг 20-100 см, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Хариг, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 20 см орчим тус тус даван үерлэж байна.
Нийгэм

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн зохион байгуулдаг.
Нийгэм

Шунхлай уулын арын авто замын зорчих хэсэгт үер бууж, эвдрэл үүсчээ
2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед орсон борооны улмаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай уулын арын авто замын зорчих хэсэгт үер бууж, замын хөвөө, далан 3 хэсэгт эвдрэл үүссэн тул жолооч та замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой зорчино уу.
Нийгэм

Эмэгтэй алба хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулжээ
Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын харилцаа хандлагад эерэг нөлөөлөл үзүүлэхэд мөрдөстэй эмэгтэй алба хаагчдын үлгэр дуурайлал, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл үг хэлж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны элч дуучин С.Гантогоо ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Нийгэм

БНЭУ-аас ирсэн ламхай нар хандив өргөлөө
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Мицан” ТББ-аас 1 450 000 төгрөгийг бэлнээр 6,5 сая төгрөгийн 1200 ширхэг амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа.
Нийгэм

“CREATIVE RETAIL STORE” төслийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Оюуны Ундраа групп”-тэй хамтран Ковид-19 цар тахлын үед нийгмийн хариуцлагын үүднээс түрээсийн тэг төгрөгийн нөхцөлөөр “Зайсан Хилл” цогцолборт үндэсний үйлдвэрлэл эрхлэгч энтрепренер, стартапуудаа дэмжиж “CREATIVE RETAIL STORE 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Нийгэм

Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.
Нийгэм

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулав
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Зооноз өвчин судлалын төвтэй хамтран Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн алба хаагчдад “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар” сургалтыг зохион байгуулж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа.
Нийгэм

260 орчим иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус нислэгээр 260 орчим иргэн эх орондоо ирэх бөгөөд 21:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Нийгэм

З.Мэндсайхан: Дарханы арьс ширний цогцолбор эдийн засгаа төрөлжүүлэх, тэлэх том боломж
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэхүү цогцолбор баригдснаар хөнгөн үйлдвэрийн салбарт шууд 2300, үйлчилгээ ханган нийлүүлэлтийн салбарт шууд бусаар 5000 гаруй ажлын байрыг шинээр бий болгох юм.
Нийгэм

Мансууруулах эм улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг таслан зогсоожээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын автозамын шалган нэвтрүүлэх цогцолбороор 2020 оны 7 сарын 10-ны өдөр нэвтэрсэн Монгол Улсын иргэн О нь иргэн Б-д нойтон сальфетканы саванд хийж нуусан 6 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг дамжуулан улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Тагнуул, Гаалийн байгууллага хамтран таслан зогсоосон байна.
Нийгэм




























