Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Баянзүрх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан шийдвэрийн дагуу дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажил өнөөдөр дуусч нээлтээ хийлээ.
Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар хотын хөгжлийн асуудал, шашны байгууллагууд болон Covid-19 зэрэг цаг үеийн асуудлаар ярилцсан юм. Хотын тулгамдсан асуудлуудыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй.
Нийгэм

370 орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өмчлүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцлээ.
Нийгэм

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.06.15/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэвлэлийн бага хурлаар Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, Улсын Их Хурлын сонгуулийн маргаантай холбоотой хэргүүд болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн зарим хүнд холбогдох шүүхийн шатанд байгаа эрүүгийн хэргийн талаар мэдээллээ.
Нийгэм

Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана. Энэ удаагийн хурлаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэх товтой.
Нийгэм

ШИМЭГЧ ХОРХОЙ ИЛЭРСЭН САЙРА НӨӨШИЛСӨН ЗАГАСЫГ УСТГАЛД ОРУУЛЛАА
Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Өрнөх гариг ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны 02 дугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт Сайра нэрийн нөөшилсөн загаснаас дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна.
Нийгэм

Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүллээ
Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.
Нийгэм

Цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-т хяналт шалгалт үргэлжилж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-ын эзэмшил газарт байрлах нууранд 4 хүүхэд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр осолдсон хэрэгт Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн. НМХГ-аас тухайн байршилд батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналтан доор явуулж байна.
Нийгэм

Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 байна
Монгол Улс 11 дэх удаагийн Хүн ам, орон сууцны тооллогыг энэ онд холбогдох хууль тогтоомж болон НҮБ-ын Статистикийн хэлтсээс эрхлэн гаргасан “Хүн ам, орон сууцны 2020 он орчмын тооллогод баримтлах зарчим, зөвлөмж”-ийг үндэслэн амжилттай зохион байгуулж, нэгдсэн дүнг боловсруулан танилцуулж байна.
Нийгэм

Зам хааж төмөр замын гарамын хавтан солих ажил хийнэ
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Нефтийн гарамыг 2020 оны 06 дугаар сарын 12-ны 23:00 цагаас 06 дугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, гарамын хавтан солих ажлыг хийж гүйцэтгэх тул ажил гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм

Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулахаар нийслэлийн удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шинэ барилга” ХХК-д өнөөдөр батламжийг нь гардууллаа.
Нийгэм

Шингэрүүлсэн шатдаг хий хангагч, хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүллээ
Зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан Шингэрүүлсэн шатдаг хий хангагч, хэрэглэгчдэд зориулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн зөвлөмж гарлаа. Энэхүү зөвлөмжид Шингэрүүлсэн шатдаг хий хангагч, хэрэглэгчид хууль журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулах, аюулгүй ажиллагаагаа хангах тусгажээ.
Нийгэм

Гал гарснаас үүдэлтэйгээр чанараа алдсан 13 тн хүнсний бүтээгдэхүүнийг устгалаа
Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явцад нийт 2388 нэр төрлийн 485737 ширхэг,11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын/ахлах/ байцаагчийн 35 акт тогтоолоо. Шалгалтаар 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй 5 дүгнэлт үйлдэгдээд байна.
Нийгэм































