Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

ХҮҮХДИЙН БЭЛЭГТ АГУУЛАГДАХ САХАР ЗОХИСТ ХЭМЖЭЭНЭЭС 16 ДАХИН ИХ БАЙНА
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд байна. Нийт 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэнийг уг шалгалтад хамруулсан юм. 449 газрыг хамруулсан тус хяналт шалгалтаар 560 орчим зөрчлийг илрүүллээ. Иймд хүүхдийн бэлэг сонгохдоо сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын горим алдагдсан эсэх, хаяг шошгыг сайтар нягтлахыг анхааруулж байна.
Нийгэм

ХҮҮХЭДДЭЭ БЭЛЭГ СОНГОХДОО ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРААРАЙ
Короновируст цар тахлын үед импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, хүмүүсийн худалдан авалт буурсантай холбоотой хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн ихэсч байгаа тул иргэд бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгыг сайтар харж сонголтоо хийхийг мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс анхааруулж байна.
Нийгэм

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг /Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Өчигдөр /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажлаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Нийгэм

УБТЗ-ын удирдлагууд "ШБАЗ-2019"-д амжилттай оролцсон хүмүүсээ шагнаж урамшуулжээ
УБТЗ-ын хэмжээнд нийт ажилтнуудын бүтээлч санал санаачилгыг өрнүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээний технологийг боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулдаг "ШБАЗ-2019" болзолт уралдааныг дүгнэж, амжилттай оролцсон алба, хэлтэс, төв, салбар, нэгж, ажилтнуудын шагналыг замын удирдлага өчигдөр гардуулж баяр хүргэжээ.
Нийгэм

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Нийгэм

Боловсролын байгууллагуудад хяналт шалгалт хийжээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Нийгэм

“Хан Талст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ гэв
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар бодит мэдээллийг хүргэлээ.
Нийгэм

Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийгэм

НИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа
Улаанбаатар хотыг стандарттай хот болгож, хувийн хэвшлийг үйлдвэрлэлээ тэлэх, бизнесээ өргөжүүлэхэд дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх хууль эрхзүйн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хараа сүмбэр” ХХК-ийн барилгын материалын Жоби үйлдвэртэй танилцлаа. Хараа сүмбэр компани 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2013 онд дотооддоо Герман стандартаар барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ.
Нийгэм

Дэлхийн 30 улсаас 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна
Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улс орноос 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна. Үүнээс 3488 иргэнийг агаарын замаар буюу 18 удаагийн тусгай үүргийн нислэгээр авчирсан бол 5010 иргэнийг газраар авчирчээ.
Нийгэм

Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна
Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U_MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Нийгэм

ЭРҮҮГИЙН 10 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хуульд заасан харьяаллын гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Нийгэм































