Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ

2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа.
Нийгэм

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байгаа юм.
Нийгэм

Хилээр мансууруулах бодис оруулах оролдлогыг таслан зогсооно
Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс үзвэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр буй. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийг хүүхэд, залууст ойлгуулах, тэднийг соён гэгээрүүлэх ажил эхлүүлсэн.
Нийгэм

БОАЖЯ ШИЛДЭГ 3 ЯАМНЫ НЭГЭЭР ШАЛГАРЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон 2019 онд хийсэн ажлынхаа үзүүлэлтээр бусад яамыг тэргүүлсэн тул Засгийн газраас шилдэг 3 яамны нэгээр шалгарууж, цом, батламж олгосныг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардууллаа. Батламжид “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн тул батламж олгов” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэжээ.
Нийгэм

“Covid-19”-тэй мөр зэрэгцэн цахим орчинд хортой кодын тархалт нэмэгдэж байна
Дэлхий олон улс оронд тархсан “Covid-19” цар тахлын тархалттай мөр зэрэгцэн цахим орчинд цахим халдлага, залилан, хортой кодын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хөл хорионы дэглэмийн үед мэдээллийн технологийн хэрэглээ огцом өссөнтэй холбон тайлбарлаж байна.
Нийгэм

Өнөөдөр олон улсын хүмүүнлэгийн өдөр
Өнөөдөр буюу 05 дугаар сарын 08-нд “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр” тохиож байна. Харин Монгол улсын Засгийн газраас 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, 9 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага юм.
Нийгэм

Хар шорооноос татгалзахыг уриаллаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оноос эхлэн 3 жилийн хугацаатайгаар хориглосон.Хар шороо нь нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан байдаг.
Нийгэм

“Яармаг-100” эмнэлэгт 270 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дадлага сургуулилалт хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр “Ковид-19” цар тахлын үед ажиллах Буянт-Ухаа спорт ордонд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг болон нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” ортой эмнэлгийн бэлэн байдлын дадлага сургуулилалтын үйл явцыг шалгаж ажиллалаа.
Нийгэм

БУЯНТ УХАА СПОРТ ЦОГЦОЛБОРТ 300 ОР ДЭЛГЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ БОЛЖ БАЙНА
Буянт Ухаа-300 ажлын хэсэгт нийт 13 албан хаагчид ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалд Буянт Ухаа спорт цогцолборын хэрэглээний ус тасарсан тул Нисэхийн өргөлтийн станц хэвийн байдалд орж шугаманд усны дүүргэлт хийж хуримтлагдсан хийг авч, техникийн албанаас 5 ажилтнаар бөглөрлийг трос гүйлгэж гар аргаар ашиглалтын хэвийн байдалд оруулсан.
Нийгэм

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж буй шалтгааныг хамтран судална
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 600 гаруй хэрэгт 1100 гаруй хүн холбогджээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас ирүүлсэн мэдээгээр нийт хэргийн 80 гаруй хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд холбогдогчийн 80 орчим хувь нь 35 хүртэлх насныхан байгаа юм.
Нийгэм

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллаж байна
“Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 07-ны өдөр буюу Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм.
Энэ арга хэмжээний үеэр тус дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож цэргийн техник оруулж ирэн, албан хаагчид дадлага сургуулилалт хийж буй.
Нийгэм

Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэргийн тоог бууруулна
Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг тасралтгүй нэмэгдэх болсон. Тодруулбал, хулгайгаар мод бэлтгэх, ховор ан амьтныг агнах, ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэх, нийтийн зугаалга хийх үеэрээ гал алдаж, түймэр тавих, хог тарих зэрэг гэмт хэрэг зөрчил ихэссэн тул Экологийн цагдаагийн албыг шинээр байгуулан ажиллаж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг Нийслэлийн ногоон бүсэд үйлдэгдэх нь нэмэгдсэн.
Нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөл үйл ажиллагаагаа хязгаарлана гэдгээ мэдэгдлээ
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд болно.
Нийгэм

Н.ЦЭРЭНБАТ:ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛСНООР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ ШИНЭ ШАТАНД ГАРНА
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Бүгд найрамдах Солонгос улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд аялал жуулчлалын сургалт, дадлагын төвийг байгуулах хүсэлтийг хүргүүлсний дагуу сургалт, дадлагын төвийг Арцатын задгай хэмээх газар байгуулахаар талууд тохиролцсон. Энэхүү төвийн шав тавих ёслолыг өнөөдөр хийж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, яамны удирдлагууд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсон юм.
Нийгэм

Авто зам засвартай холбогдуулж зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ
Налайх дүүргийн доторх автозамд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэх болсонтой холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ХО:5 “Налайх-Офицеруудын ордон”, ХО:3 “Городок-Налайх”, ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Офицеруудын ордон” чиглэлүүд Нарлагийн гудамж буюу Шинэ Налайх хорооллын урдуур шинээр тавигдсан авто замаар явж, Нийгмийн даатгалын хойд талбайд зогсон явах тул иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорилгоор төлөвлөж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг анхаарна уу.
Нийгэм

С.Амарсайхан:Коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд дэлгэх 100 ортой эмнэлгийг ашиглалтад авахад бэлэн болсон
Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр нээлтээ хийлээ.
Нийгэм

ЭРҮҮГИЙН 22 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 57 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 47 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Нийгэм


























