“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

ШӨХТГ-ЫН ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЯЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖЭЭ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шуурхай хяналт шалгалтын ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Шадар сайдын 2020 оны 24 дүгээр тушаалаар өгөгдсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Эко” зах, “Сансар” сүлжээ дэлгүүр, “Баялаг-Ундраа” худалдаа, үйлчилгээний төв, “Миний хайпермаркет” сүлжээ дэлгүүрүүдэд ээлжит судалгаа, хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийгэм

Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна
Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

ГЕГ:БНСУ, Токиогоос ирэх иргэдийн ачааг 21 хоног тусгаарлана
2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн УОК-ын хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан тул гаалийн байгууллага тус иргэдийн ачааг мөн 21 хоног тусгаарлах болсныг мэдэгдье. Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс хийхгүй байхыг анхааруулж байна.
Гаалийн ерөнхий газар
Нийгэм

Сайжруулсан түлшийг энэ зун автозам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаална
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо
Хотын захирагч С.Амарсайхан түүх дурсгалын газруудаа хамгаалах тухай шийдвэрийг гарган ажиллаж ирсэн. Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь “Хэлмэгсдийн музей”. Өндөр шилэн барилгууд дунд орших хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан түүхтэй.
Нийгэм

Иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск хандивлав
Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр дүүргийн 7 дугаар хорооны иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск, гар ариутгагч хандивлалаа. Шинэ коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм.
Нийгэм

“Хотын соёл” бүх нийтийн аян өнөөдрөөс эхэллээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.
Нийгэм

Хүүхдийн холбооны хамт олон амин дэм, маск, гар ариутгагч хандивлажээ
Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр Хүүхдийн холбооны хамт олноос амин дэм, маск болон гар ариутгагч хандивлалаа. Тус холбоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд Шинэ коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм.
Нийгэм

‘’Хөгнө хаан’’ худалдааны төвийн хамт олноос сэтгэлийн хандив өгчээ
Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг ‘’Хөгнө хаан’’ худалдааны төвийн хамт олноос сэтгэлийн хандив өглөө. Тус байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд Шинэ коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргийн хэмжээнд авч, иргэдийн амьдрах эрүүл, амар тайван орчныг бүрдүүлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж мөнгөн тусламж үзүүлсэн юм.
Нийгэм

Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурга шуурч байна
Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуургатай замын хөдөлгөөнд оролцоход үзэгдэлт хангалтгүй хүндрэлтэй байгаа бол Баян-Өлгий аймагт цас ихээр орж зорчих хэсэг гулгаатай байна. Иймд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн Баян-Өлгий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг 03 сарын 26-ны өдөр хүртэл хаасан байгаа.
Нийгэм

Засаг дарга Т.Баясах 23 дугаар хороонд ажиллав
Нийслэлийн Баянзүрх Онцгой комиссын дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс 23 дугаар хороонд ажиллаж үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа. Тухайлбалурин дулааны улирал эхэлж тус хорооны 1,2 дугаар хэсэгт булгийн уснаас халиа дошин үүсч иргэдийн амьдрах орчин хүндрэлтэй болж улмаар тухайн хэсгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм.
Нийгэм
































