Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгоно
Өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов. Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ.
Нийгэм

ДЭМБ-ын Зөвлөх багийнхан нутаг буцжээ
Манай улсад ирсэн ДЭМБ-ын Зөвлөх багийнхан Франц эртэй хамт нэг онгоцоор ирсэн гэх мэдээллийг өчигдөр өгсөн. Тэд ХӨСҮТ, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажилласнаас гадна энэ сарын 6-нд УИХ-ын дарга Г.Занданшатартай хүртэл уулзсан байсан юм. Тэдний шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч өнөөдөр өглөө нутаг буцжээ.
Нийгэм

Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлж өгөхийг уриалж байна
Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан, мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос өмчийн хэлбэрийг үл харгалзан албан байгууллагын зарим ажилтан,
Нийгэм

Хүнс, барааны худалдаанаас бусад бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ.
Нийгэм

Нийтийн тээвэр энэ сарын 17-ны өдрийг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилнэ
Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06:00 цагт Шадар сайдын өрөөнд яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хүрээг өргөжүүлэхгүй байх талаар авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
Нийгэм

Орон нутгийн чилгэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгдэж байна
УОК-ын шийдвэрийн дагуу 2020.03.10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн-2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл орон нутгийн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоосон тул Орон нутгийн чилгэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгдэж байна.
Нийгэм

Нөөцийн махыг өнөөдрөөс борлуулж эхэлнэ
Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв.
Нийгэм

Батсүмбэр дэх асрамжийн газрын 170 ахмад 5,2 сая төгрөг хандивлажээ
Улсын онцгой комисст өнөөдөр “Да хүрээ трейд” ХХК-аас 30 сая төгрөг, Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн 170 ахмадаас нийт 5,2 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн багш, ажилчид 1,4 сая төгрөг, 150 ширхэг маскийг гардуулан өглөө.
Нийгэм

Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 07-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Нийгэм

Арван настай охин цуглуулсан мөнгөө хандивлалаа
Арван настай И.Бямбасүрэн охин өнөөдөр Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200300 төгрөгийг гардуулан өглөө. Тэрээр “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч. Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр болоод аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байгаа гэдгээ хэлсэн юм.
Нийгэм

Ахмадын хорооны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав
Шинэ коронавирус буюу ‘’COVID-19’’-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж буй дүүргийн Онцгой комиссын хамт олонд Ахмадын хорооны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Нийгэм

Г.Доржзодовыг Ц.Сундуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглолоо
Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 82*1 дугаар зүйл
Нийгэм
































