Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Т.Гантөмөр:Эрсдэл бүхий обьектуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байна
Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуй нэгжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга А.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй гэлээ
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Нийгэм

Н.Цэрэнбат: БНХАУ-д туслах хандивын аянд иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж байна
Шинэ коронавирусийн халдварт өртөөд буй БНХАУ-д туслах хандивын аяныг эхлүүлж байгаа талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Цагаан сарын баярт зориулсан рекламны самбаруудыг буулгалаа
Сар шинийн баяртай холбоотой үзэсгэлэн худалдаа болон урамшуулалт худалдаа, хаяг реклам зэрэг худалдаа үйлчилгээг зогсоох талаар Ерөнхийлөгчийн 10 дугаар зарлигийн хүрээнд Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нийт 38 газар хяналт тавьж ажиллалаа.
Нийгэм

Сар шинийн өргөтгөсөн худалдаа явуулсан 106 иргэний үйл ажиллагааг зогсоолоо
2020 оны 02 дугаар сарын 16-ний өдөр БГД дэх МХХ-т 7 улсын байцаагч ажиллаж, 7 аж ахуйн нэгж 106 иргэнийг хамруулан сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болон худалдааны төв, дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Ажиллах хугацаанд сурталчилгааны самбар 20-г буулгуулж, И март худалдааны төвийн байранд сар шинийн өргөтгөсөн худалдаа явуулж байсан 106 иргэний үйл ажиллагааг бүр мөсөн зогсоолоо.
Нийгэм

С.Амарсайхан: Ажил хийж харагдахаас илүү эрхэлсэн ажилдаа эзэн болж ажиллаарай
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд 15 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн, 86 хувийн биелэлттэй.
Нийгэм

Гудамж талбайд нус шүлсээ хаясан 200 гаруй иргэнд арга хэмжээг авчээ
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ АМНЫ ХААЛТАА ДОТООДДОО ОЕЖ ЭХЭЛЛЭЭ
Дэлхийн 20 гаруй оронд бүртгэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас үүдэн улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед амны хаалтны хэрэгцээ нэмэгдэж, хомсдол үүсч байна.
Тиймээс дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд байсан 5 оёдлын машиныг Эрүүл мэндийн төвд шилжүүлэн, ажлын бус цагаас амны хаалтаа өөрсдөө боломж бололцоондоо тулгуурлан оёж байна.
Тус үйл ажиллагаатай дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр танилцлаа.
Нийгэм

Нийслэлээс өгсөн үүргийн дагуу автобус компаниуд ариутгал, цэвэрлэгээ хийж байна
Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгсөн.
Нийгэм

Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Нийгэм

Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа. Уулзалтад Казахстан Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Айдар Абишев болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм нар байлцав.
Нийгэм

“Ойгон” нуурт живж хорогдсон 104 үхрийн сэг зэмийг гаргажээ
Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар 2019.11.16-ны өдөр салхи 16-17 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас 10 айл өрхийн 143 үхэр “Ойгон” нуурт живж хорогдсон билээ. Үхрийн сэг зэмийг уснаас татан гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.
Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Байгаль орчинд ээлтэй бүрэн автоматчилагдсан шинэ технологи бүхий авто зогсоол байгуулах төслийн танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.
Нийгэм

Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг хэмжинэ
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг даалгавар өглөө.
Нийгэм

Б.Отгонсүх:Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй автобус компаниудад хариуцлага тооцно
Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгөөд байгаа билээ.
Нийгэм





























