Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Н.Цэрэнбат: БНХАУ-д туслах хандивын аянд иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж байна

 

Н.Цэрэнбат: БНХАУ-д туслах хандивын аянд иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж байна

Шинэ коронавирусийн халдварт өртөөд буй БНХАУ-д туслах хандивын аяныг эхлүүлж байгаа талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ. 

Н.Цэрэнбат: -Сүүлийн жилүүдэд БНХАУ-д давхардсан тоогоор Монгол Улсын 1.1-1.6 сая иргэн зорчиж байгаа. Мөн манайд ирж буй жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Боловсрол, эдийн засаг гээд бүхий л салбарт БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа. Бид зовох цагт нөхрийн чанар танигдана гэж ярьдаг. Тиймээс бага ч гэсэн сэтгэлийн дэм өгөх аянд иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж байна.

Д.Цогтбаатар: -Коронавирусийн халдвартай холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжүүд БНХАУ-д туслах санал санаачилга гаргаж байгаа. Тиймээс энэ санал санаачилгыг илүү үр дүнтэй, зохион байгуулалттай болгох үүднээс хандивын аяныг зарлаж байна. Үүнтэй холбоотойгоор Төрийн банкинд хандивын данс нээж байгаа. Олон газар хандив цуглуулах бус нэгдсэн нэг дансаар хандиваа цуглуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Засгийн газраас тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ, БНХАУ-д төгсөгчдийн холбоо, АН гэх мэт олон байгууллага хандив өгсөн. 

Х.Булгантуяа: -БНХАУ бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш. Монгол Улсын хүнд хэцүү цаг үед бүтээн байгуулалт хийх, бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх, боомтуудын үйл ажиллагааг сайжруулах зэргээр хамтарч ажиллаж ирсэн. 2010 оноос хойш гэхэд л 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулсан. Энэ хөрөнгөөр Налайхын зам, цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийж байгаа. Мөн нэг тэрбум юанын буцалтгүй тусламж олгосон. Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань хамтран ажиллаж хүнд цаг үед нь дэмжиж ажиллахыг хүсч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан