Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Хорооны цогцолбор баригдах газрыг чөлөөллөө
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгаж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор газар чөлөөлөх ажлыг шат дараатай гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39, 40-р байрны хооронд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөллөө.
Нийгэм

Нийслэлийн 2019 оны шилдэг залуусыг тодрууллаа
Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хөгжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, авьяас билгээ зориулж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хэрэгжилтэд үр бүтээлтэй оролцож, хөдөлмөрлөж байгаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулах зорилгын хүрээнд “Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Нийгэм

ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ БИТҮҮМЖИЛЖ ХУРААВ
Хан-Уул дүүргийн шуурхай штабын утсанд энэ сарын 21-ний өдөр 8 дугаар хороо 12 гудамжинд байрлах айл түүхий нүүрс хадгалж түлээд байна гэх мэдээллийн дагуу шуурхай штабын бүрэлдэхүүн 14 цагт газар дээр очиж хяналт шалгалтыг хийлээ.Тухайн айл 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянтээгээс 1тн орчим түүхий нүүрс өрхийн хэрэгцээнд татсан байна
Нийгэм

U-money картыг ПОС ашигладаг бүхий л газарт цэнэглэх боломжтой болжээ
“Улаанбаатар смарт карт” ХХК-иас үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Кассын “ПОС” төхөөрөмжөөр дамжуулан картаа цэнэглэх боломжийг бий болгоод байна. U money картыг цэнэглэх боломжтой дэлгүүр, Түргэн үйлчилгээний цэг бусад үйлчилгээний газруудыг нэмэгдүүлснээр хэрэглэгчдэд үйлчилгээ илүү ойртож байна.
Нийгэм

Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт түгээлт хийнэ
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг баталлаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг УИХ-ын чуулганы /2019.12.20/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм.
Хуралдаанд оролцогчдын 53,8 хувийн саналаар тус хуулийг төслийг батлаад байна.
Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга, хурандаа К.Нямдаваа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд 3863 чиглэлд 4896 алба хаагч эргүүлээр ажиллаж байна. Зөрчил гаргасан 9960 хүнд 237 сая 891 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 21 хоногийн хугацаанд 45 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 765 алба хаагч нийтийн хэв журам сахиулж ажилласан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016, А/1118 дугаар захирамжуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 8 товчоо, дүүрэг, хороодод давхардсан тоогоор 9117 цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлийн иргэдийн хамтаар ажиллаж нийт 289 зөрчил илрүүлэн, 757.4 тонн түүхий нүүрсийг хурааж, Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн” гэв.
Нийгэм

“ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ” БОЛЛОО
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран жил бүр уламжлал болгон шинэ жилийн баярыг тохиолдуулан асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдэд ОУ-ын хүүхдийн “Найрамдал” төвийн харшийн сүлд модны наадмыг үзүүлдэг уламжлалтай. Энэ жил Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төвийн 800 гаруй хүүхдэд харшийн сүлд модны наадмыг үзүүлж, Нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг ирсэн бүх хүүхдүүдэд гардуулан, нэг өдрийг хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн өнгөрүүллээ.
Нийгэм

Сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2019 оны 12 дугаар сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 27. Сумъяа гараг. Хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр.
Нийгэм

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2019 оны аваргуудаа тодрууллаа
Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов.
Нийгэм

281 иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авчээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
Нийгэм

Улаанбаатарыг "Ногоон хот" болгох төлөвлөгөөг баталлаа
“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өчигдөр хэлэлцэн баталлаа. Төлөвлөөг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал танилцуулсан юм.
Нийгэм

Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг оролцоог хэлэлцэв
ШУА-ийн ээлжит их чуулган өчигдөр боллоо. Энэ удаагийн чуулганаар ШУА-ийн гишүүд "Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг, оролцоо: шинэ хандлага, шинэ боломж" сэдвийг хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэн Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр болов.
Нийгэм

Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
2019 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
Нийгэм




























