Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Автобуснуудын камераар баримтжуулан халтуур хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэнэ
Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой.
Нийгэм

4 хөл нь хөлдсөн байдалтай олдсон Хүрэн баавгайг өвөлжүүлж байна
Онон-Балжийн БЦГ-ын аялал жуулчлалын бүсийн Битүүгийн ар нэртэй газраас 11 дүгээр сард өөрөө идэш тэжээлээ олж идэх, өвөлжих боломжгүй, 4 хөл нь хөлдсөн байдалтай олдсон Хүрэн баавгайг Хамгаалалтын захиргаа нь зориулалтын торонд байршуулан өвөлжүүлж байгаа аж.
Нийгэм

Шинэ жилийн баяраар 51 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 5232 алба хаагч, 1269 аврах, гал унтраах автомашин (давхардсан тоогоор)-тайгаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэв.
Нийгэм

Түлш борлуулах цэгүүдэд хяналт тавин ажиллаж байна
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Төрийн дээд одон медаль гардууллаа
Өнөөдөр нийслэлийн Төр захиргааны байрны А танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан нэр бүхий 80 гаруй иргэдийн шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс гардуулан өглөө.
Нийгэм

Ирэх сарын 8-наас өмнө бүх баримтаа бүртгүүлээрэй
НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6-д ..Албан татвар төлөгч нь тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна.. гэж заасны дагуу иргэн та 2019 оны цахим төлбөрийн баримтаа цахим татварын системд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундээс өмнө бүртгүүлнэ үү.
Нийгэм

Шинэ жилийн цэнгүүний үеэр нийтийн тээврүүд ингэж ажиллана
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.
Нийгэм

Нийслэлийн Цэргийн штаб 2019 оны “Тэргүүний цэргийн штаб”-аар шалгарлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг амжилттай хэрэгжүүлэн, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг бүрэн гүйцэтгэж, ажил үйлсээрээ манлайлсан тул Батлан хамгаалах салбарын 2019 оны Тэргүүний Цэргийн штабаар шалгарсан байна.
Нийгэм

Утааг бууруулахад дэмжлэг үзүүлж байгаа цэргийн алба хаагчдад талархал илэрхийлэв
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас 300 гаруй цэрэг Тавантолгой түлш ХХК-д ажиллаж байна. Цэргүүд шахмал түлш савлах, түгээх зэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Нийгэм

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жил, “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ойг тохиолдуулан ажлын амжилтаар хамт олноо манлайлж, эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган идэвх санаачилгатай ажилласан ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа.
Нийгэм

С.Нямзагд нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон хүртэв
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Монгол Улсын Гавьяат эдийн засагч, академич, “Этүгэн” их сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга С.Нямзагдыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр гардуулан өгөв.
Нийгэм

































