Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Академич Ч.Дугаржав ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогджээ
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдоод буй академич Ч.Дугаржавтай ярилцлаа. Тэрээр 1964-1970 онд Монголын ШУА-ийн нэр дээр ЗХУ-ын Санкт Петербургийн улсын их сургуульд суралцжээ. Улмаар Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Красноярск хотын ойн хүрээлэнд аспирантурт, 1992-1996 доктрантурт тус тус суралцаж Биологийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан бөгөөд 2007 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогджээ.
Нийгэм

ХОЁР ТАЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ХАМТРАН АЖИЛЛАЛАА
“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төв оффисийн Захиргаа, удирдлагын хэлтсээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн компанийн ажилтнуудыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай танилцаж, туршлага судлах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм

Философийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ
ШУА-ийн Философийн хүрээлэн өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна. “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж буй үндсэн зорилго нь хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, хэтийн зорилт болон 2019 онд шинээр гарсан бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах, оюутан залууст эрдэм шинжилгээний ажлын онцлог, ач холбогдлыг сурталчлан таниулахад чиглэжээ.
Нийгэм

Энэ сарын 26, 27-нд хилийн боомтууд ажиллахгүй
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиох юм.
Нийгэм

ШУУРХАЙ: МИАТ-ийн онгоц ослын буулт хийжээ
УБ -Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-223 чиглэлийн МИАТ-ийн онгоц Чингис Хаан нисэх буудлаас хөөрөөд 30 минут болсны дараа 08.44 цагт ослын буулт хийсэн байна. Тус онгоц зорчигчдоо өнөө өглөө 07.30 цагт суулгаж эхэлсэн бөгөөд онгоцны үзлэг үйл ажиллагаа хэвийн байсан гэнэ. Онгоц хөөрсний дараа дугуй нь эвхэгдэхгүй байсан учир Чингис хаан нисэх буудалд яаралтай ослын буулт хийх болсон байна.
Нийгэм

Хятад захирал монгол ажилчдын цалинг хугацаанд нь олгодоггүй зөрчил илэрчээ
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгодоггүй, ажилчдын цалингаас хууль бус суутгал /торгууль/ авч байгааг шалгуулахаар иргэн Б..ын ирүүлсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай Д... ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийлээ.
Нийгэм

7 нэр төрлийн хатаасан жимс, самар худалдаанаас татан авалт хийлгэжээ
Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах “Номин тав трейд” ХХК-ийн “Улсын их дэлгүүр” супермаркетад батлагдсан удирдамжийн хүрээнд улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийжээ.
Нийгэм

“Сургуулийн математик” сонинг худалдан борлуулахыг зогсоожээ
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Э-ээс ирүүлсэн “...Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуулийн 6е бүлгийн тооны багш 13000 төгрөгийн сонин хүүхдүүдийг заавал ав гэж шахаж байна. Шалгаж өгнө үү...” гэх гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 107 дугаар сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна.
Нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа
Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг гурван хэсэгт хувааж доод бүтэц болон төмөр замын ажлыг зэрэг хийж байгаа юм. Одоогоор 14 км далан барьж дуусган төмөр замаа тавихад бэлэн болгоод байна. Энэ чиглэлийн төмөр зам нь зургаан зөрлөг, хоёр том өртөөтэй байх бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд зөрлөгийн барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Нийгэм

3 ихэр хүүд Улсын бүртгэлийнхэн хадгаламжийн данс нээж өгчээ
Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх нар 18 дугаар хорооны иргэн Х.Ганхүү, Б.Ариунтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэнд баяр хүргэж, төрсний гэрчилгээг нь хүндэтгэлтэй гардууллаа.
Х.Ганхүү Б.Ариунтуяа нарын гэр бүл 3 ихрээр бүл нэмж 7 хүүхдийн аав ээж боллоо.
Нийгэм

МОНГОЛД БОЛОХ “GREEN GAME”-Д 16 УЛСЫГ УРИЛАА
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Парис хотноо болсон Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцохоор ирсэн Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын талаар танилцуулж, наадмыг урилгыг гардуулав.
Нийгэм

ХҮҮХДИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨНӨ
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Хүүхэд оролцооны театрууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих” жилийн хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжихэд хүүхдийн уран бүтээл, хүүхдийн театрын үүрэг,
Нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ
Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна.
Нийгэм





























