Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн АШТ-д манай улсаас 8 тамирчин оролцож байна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт зохион байгуулна НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
7 нэр төрлийн хатаасан жимс, самар худалдаанаас татан авалт хийлгэжээ

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах “Номин тав трейд” ХХК-ийн “Улсын их дэлгүүр” супермаркетад батлагдсан удирдамжийн хүрээнд улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Номин фүүдс” ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth” брэндийн 7 нэр төрлийн 100 гр, 125 гр, 200 гр-ын савлагаатай хатаасан жимс, самар нь хаяг, шошгын зөрчилтэй байх тул 154.0 кг, 650 ширхэг, 6.199.025 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдаалах үйл ажиллагаанаас татан авалт хийлгэж, нэмэлт стикерийг наалган, зөрчлийг арилгуулж ажиллалаа. Илэрсэн зөрчилд нь чиглэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан