Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна

“Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 01 дүгээр албан даалгаварт Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг зохих журмын дагуу ил болгох, Ерөнхий сайдын 2025 оны 64 дүгээр захирамжаар баталсан “Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр тусгасан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2025 оны есдүгээр сарын 29-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт яамд, Засгийн газрын агентлагийн асуудал хариуцсан 40 гаруй албан хаагч оролцлоо.Хуулийн төсөл батлагдсанаар төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах хууль зүйн үндэслэл бүрдэж, иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх зарчмын хэрэгжилт хангагдахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан тул төсөлтэй холбоотой саналаа бичгээр болон цахимаар илгээх боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан