Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, ИХЭНХ НУТГААР СЭРҮҮВТЭР БАЙНА
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар салхи хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Нийгэм

ШУТИС-ийн хичээлийн VIII байранд "Ажлын байр-2022" өдөрлөг болно
9.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт ”Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн тайлан, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна.
Нийгэм

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсын Их Хурлаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг анх 2012 онд баталж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахалж, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ц.Туваан, Т.Энхтүвшин нар ажиллаж байна.
Нийгэм

Нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна
Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204.5 мянган тонн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна. Энэ сарын 5-ны байдлаар 2143.6 тонн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна.
Нийгэм
Тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болголоо
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр" болгохоор шийдвэрлэжээ. “Автомашингүй өдөр”-өөр Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн болох юм. Мөн Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах аж.
Нийгэм

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Нийгэм

Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу МИК-ын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо
Дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан хөндөн, улмаар Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.
Нийгэм

Д.Сумъяабазар: Хөгжлийн түүчээ болсон татвар төлөгч та бүхэндээ баярлалаа
Улс, нийслэлийнхээ хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын түүчээ болж, нийгэм, эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа үр шимийг энэ жилээс хүртэж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна.
Нийгэм

Тоон гарын үсгээ баталгаажуулснаар төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим үндэстэн” болох эрх зүйн суурь орчныг бүрдүүлэхийн тулд багц хуулиудыг боловсруулан, УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн эдгээр хуулиудын нэг нь Цахим гарын үсгийн тухай хууль юм.
Нийгэм

''Хараат бус сэтгүүл зүй'' үндэсний форум боллоо
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/, Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа.
Нийгэм


































