Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

С.Зулпхар: Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн 52 хувийг тоосоор үүсгэгдсэн өвчнүүд эзэлж байна
ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, ХБНГУ-ын физик техникийн хүрээлэн хамтран “ТООС, ТООСЖИЛТООС ШАЛТГААЛСАН АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭМГЭГҮҮДИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ” цахим симпозиумыг зохион байгууллаа.
Нийгэм

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын мэнд хүргэе
Монгол Улсын зэвсэгт хүчний эрхэм хүндтэй ахмад дайчид, албан хаагчид, нөхөр дайчид аа!
Туурга тусгаар Монгол эх орныхоо тулах хүч, түших багана, итгэх итгэл, бахархах бахархал болсон эрхэм хүндэт Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Нийгэм

П.Мөнхбаатар: Сурагчдад иргэний үнэмлэхтэй холбоотой мэдээлэл өгөхөөс гадна шинээр захиалга авах үйлчилгээг үзүүлж байна
Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Иргэний үнэмлэх гэж ямар баримт бичиг болох, шинээр авахын тулд хаана хандах, бүрдүүлэх материал зэрэг мэдээллийг сурагчдад олгож байгаа юм. Мэдээлэл өгөхөөс гадна Улсын бүртгэлийн зөөврийн төхөөрөмж, киоск машиныг ашиглан шинээр захиалга авах үйлчилгээг ч үзүүлж байна.
Нийгэм

Улаанбаатар хотын түгжрэл бага талбарт хэт бөөгнөрснөөс үүдэлтэй
Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч нараас гадна төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хотын иргэд түгжрэлийн талаар санал бодлоо хэлж, нийслэлийн удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн асуулт хариултыг хүргэе.
Нийгэм

МАЛ ЭМНЭЛГИЙН 6 ЛАБОРАТОРИЙГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ОНОШЛУУРААР ХАНГАНА
Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилттэй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа ба тус төслийн малын эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхээр ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд “Техникийн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа билээ.
Нийгэм

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ Офицеруудын ордноо зохион байгуулагдаж байна.
Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг болон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Нийгэм

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг гурван сар, гурван жилийн хугацаанд шийднэ гэвэл эндүүрэл
Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм.
Нийгэм

Нэг хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна
Нийслэлд бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдал, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүргэж байна.
Нийгэм

Биеийн тамир, спортын салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагаа болон тус салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэх уулзалт боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, дүүргүүдийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч нар болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд болон албаны хүмүүс оролцсон юм.
Нийгэм

Зуух пийшингийн таталт багасах тул битүүмжлэл муутай байвал угаартах эрсдэл үүснэ
2019-2020 оны өвөл нийслэлийн хэмжээнд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн гэх судалгаа гарчээ. Судалгааны 17,8 хувийг зуух пийшингийн битүүмжлэл муу, 10,4 хувийг зуух яндангийн холбоос засвартай, 9,6 хувийг зуух, яндангаа хөөлөөгүй битүүрсэн,16,8 хувийг яндангийн сойлтоо хаасан байдалтай байжээ. Ийм иргэдийн хувьд зуух яндангаа хөөлөх, битүүмжлэл засварыг хийж тогтмол шалгах хэрэгтэй.
Нийгэм

Д.Сумъяабазар: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтрах саналтай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны ерөнхий менежер М.Тереса Хо, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Нийгэм

Төлөвлөгөөт хяналтаар 66 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 330 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Нийгэм
































