Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

“SocialPay”-д найзуудаа урья
Голомт банкны шилдэг дижитал бүтээгдэхүүн SocialPay аппликэйшн 2022.05.31-нийг дуустал “Welcome2SocialPay” урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хугацаанд хэрэглэгч та SocialPay-д бүртгэлгүй найздаа урилга илгээж, урилга хүлээн авсан найз нь амжилттай бүртгүүлэн нэвтэрсэн тохиолдолд та болон таны найзын дансанд тус тус 1,000₮-ийн урамшуулал олгох болно.
Нийгэм

Автомашингүй өдрөөр Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн нэг өдөр хотын төв гудамжаар машин явуулдаггүй уламжлалтай. Үүний дагуу ирэх Бямба гаригт тодорхой байршлын дагуу автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Түүнчлэн энэ сарын 28-нд томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, дараа долоо хоногийнх амралтын өдрийг ажлынх болгох юм байна. Иргэдийн зүгээс зам хаах байршлын тухайд тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм. Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.
Нийгэм

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 05 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Япон улсад албан айлчлал хийж байна. Япон улсад хийж буй албан айлчлал тус улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компанийн удирдлагуудын уулзалтаар эхэллээ. Өнөөдрөөс 40 гаруй жилийн тэртээ “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата Монгол Улсад анх зочилж байсан дурсамжит түүхээ хуваалцаж, хоёр талын уулзалт нөхөрсгөөр эхэлсэн юм. Ковид-19 цар тахлын улмаас Япон улсын иргэний агаарын тээврийн нислэгийн урсгал, давтамж 20 орчим хувиар буурсан, зарим чиглэлийн нислэгийг түр хугацаанд зогсоогоод байна.
Нийгэм

Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн болон гүний, гадаргын усны өнөөгийн байдал, хэрэглээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ц.Төрхүү: “Улаанбаатар хотын иргэдийн хоногийн усны хэрэглээ 160-170 мянган шоо метр байна. Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий. Машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байгаагаас 34 нь ус ашиглах нацос, тоног төхөөрөмж суурилуулсан. Манай байгууллагаас дээрх 134 байгууллагад саарал ус хэрэглэх шаардлага тавьж байна. Хил хаасантай холбоотойгоор тоног төхөөрөмжөө авч чадахгүй байгаа гэдэг тайлбар хэлж байгаа” гэлээ. Хотын дарга дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, шаардлагатай бол журам гаргах эсэхийг судлахаар болов.
Нийгэм

Онлайн худалдан авалтад үйлчлэх 10%-ийн буцаан олголттой урамшуулал зарлагдлаа
Голомт банкнаас онлайн худалдаа эрхэмлэгчдэд зориулан ээлжит буцаан олголттой урамшууллаа зарлаж байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дараах гоо сайхны онлайн худалдааны вэбсайтуудад Голомт банкны бүх төрлийн Дебит, Кредит болон SocialPay аппликэйшний Виртуал карт ашиглан төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт авах боломжийг харилцагчдадаа олгож байна.
Нийгэм

“Голомтын төгөл” 650 гаруй гацууртай боллоо
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олон Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахад анхаарч ажилладаг бөгөөд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Голомтын төгөл” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Мод тарих нь нэг насны буян” уриатай энэхүү аянд Голомт банкны бүх салбар, нэгжийн ажилтнууд идэвхтэй оролцлоо. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Голомт банк бүх ажилтнаа жил бүр байгаль орчин, ногоон санхүүжилтийн чиглэлээр сургалтад хамруулдгаас гадна мод тарих аянд оролцуулж, бодит ойлголт, дадлага эзэмшүүлдэг юм. Мөн Голомт банкны нэрэмжит “Тэтгэлэгт оюутан-2021” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөл аянд оролцож, эх дэлхийгээ ногооруулах үйлсэд нэгдэв.
Нийгэм

МЭДЭГДЭЛ
СХД-ийн 32 дугаар хороонд байрлах эмээлт дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт Мэргэжлийн хяналтын газраас зохих шалгалтыг хийж уг шалгалтын үеэр “Мах Импэкс” ХК болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго барааны тэмдэг их хэмжээгээр олдсон байна. Өөрөөр хэлбэл манай компанитай ямар нэг гэрээ хэлцэл хийлгүйгээр бараа бүтээгдэхүүний шошго, барааны тэмдгийг ашиглаж, хэрэглэгчдийг хууран мэхэлж, бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл илэрсэн байна. Иймд “Мах Импэкс” ХК-ийн зүгээс хуулийн байгууллагад хандан шалгуулах хүсэлт өгсөн болно.
Нийгэм

Ипотекийн хөтөлбөрийн дархлаа ба МИК
Ипотекийн зээл олголтын сүүлийн статистикийг харахад энэ он гарснаас хойш тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 2023 зээлдэгчид 172 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Тэгвэл үүний 90.6 тэрбум нь Монголбанкны эх үүсвэрээр, 81.4 тэрбум нь арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдсон байгаа юм. Энэ тоон үзүүлэлт нь, хүн амын амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ипотекийн хөтөлбөрийг тасалдалгүй үргэлжлүүлэхэд төр, хувийн хэвшлийн аль аль нь л оролцоогоо хангаж, хувь нэмрээ оруулж буйг илэрхийлж байна.
Нийгэм

"Пума Империал" зочид буудалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “ГЭР БҮЛ-ХАМТЫН ҮҮРЭГ” хэлэлцүүлэг зохион байгуулна.
09:30 цагт ЭМЯ-нд Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлнэ. Утас: 91118403, 99741854
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 10-12 градус дулаан байна
Ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Нийгэм

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж байгууллагынхаа үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөцийн тулгамдсан асуудлынхаа талаар танилцуулав. Тэрбээр, энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай байгааг онцлоод анхан, дунд шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудын нийгмийн баталгаа, тогтвортой суурьшилтай, аюулгүй ажиллах орчин нөхцөлөөр хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал болоод байгааг дурдлаа.
Нийгэм

ХУУЛЬЧ Н.АРИУНБОЛД: АН-ын даргын бүртгэлийн өөрчлөлт Дээд шүүхийн мэдээллийн санд орсон талаар мэдээлэл хийв
Улсын дээд шүүхийн мэдээллийн санд орсон намын даргын бүртгэлийн өөрчлөлтийн талаар хуульч Н.Ариунболд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Монгол Улсад мэдээлэл авах эрхийн тухай хууль байдаг. Энэ эрхийн хүрээнд АН-ын гишүүн, хуульч хүний хувьд АН-ын дотор үүсээд буй асуудалд ямар мэдээлэлтэй байна вэ гээд Улсын дээд шүүхэд өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл АН-ын даргад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ямар хүн байгаа юм, үнэн эсэхийг тодруулахыг зорьсон юм. 2022 оны гуравдугаар сарын 18ны өдөр Улсын дээд шүүхээс албан тоот ирсэн. Энэ мэдээллийг авах зорилго нь 2000 оноос өнөөдрийг хүртэл хэн АН-ын даргаар бүртгэлтэй байсан юм бэ гэдгийг л тодорхой болгохыг хүссэн.
Нийгэм





























