Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийт 20 гаруй улс оронд суух Элчин сайдуудыг томилно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Нийгэм

Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга: Монголын ирээдүйг дархлан бүтээх хүүхэд багачуудаас Эх орон эхэлдэг
Монголын бахархал, гэрэл гэгээ болсон хүүхэд багачууддаа, тэднийг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжилж байгаа эцэг эхчүүдэд нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
Нийгэм

Зарим хорооллын хэрэглээний халуун усыг хязгаарлана
СОТ-3 салаа Говь-1, Вокзал, Наранбулаг, Төмөр замын эмнэлэг, Богд-Ар хороолол, төмөр зам орчим, 2, 3, 4, 6 дугаар бичил хороолол, "Өргөө" кинотеатр, Хөгжил хотхон, Төв гандан хийд, Эх нялхсын эрүүл мэндийн төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.
Нийгэм

Хүүхдийн тэтгэлэгээ гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ
Хүүхдийн тэтгэлэг өгөөгүй, төлөхөөс зайлсхийсэн хүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авна. Цалин орлогоос нь суутгал хийх, хөрөнгийг нь худалдан борлуулах, гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ бас бий. Тэтгэлэг төлөгчийн цалин орлогоос суутгахдаа нийт дүнгийнх 50 хувиас хэтрүүлж болдоггүй.
Нийгэм

Япон Улс аялал жуулчлалын компаниар дамжаагүй жуулчдад виз олгохгүй
Япон Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аялал жуулчлалын компанийн шугамаар ирэх бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгохоор шийдвэрлэв. Эхний ээлжинд Монгол, АНУ, БНСУ зэрэг 98 улсын бүлэг жуулчдад жуулчлалын виз олгох бөгөөд аялал жуулчлалын компаниар дамжаагүй жуулчдад виз олгохгүй.
Нийгэм



































