Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна
Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ
Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

ХӨГШИРЧ БАЙГАА ДЭЛХИЙ
Дэлхийн хүн амын хөгшрөлтийн асуудал судлаачдын анхаарлыг сүүлийн үед ихээр татах боллоо. Хүн ам хөгширнө гэдэг эрч хүчтэй хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо цөөрч, өндөр настнуудад өгөх тэтгэвэр ба халамжинд зарцуулдаг мөнгө улам нэмэгдэхтэй зэрэгцэн татвараас орох орлого буурч, яваандаа бүх нийтийн амьдралын түвшин доройтоход хүргэж болзошгүй тул ингэж анхаарахаас ч аргагүй.
Эрүүл мэнд

Биеэр очихоос зайлсхийв
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Токио хотын Ясукуни сүмд жил бүр болдог хаврын мөргөлд оролцолгүй өргөлийн мод явуулсан байна. Ясукуни сүм нь 19 дүгээр зууны дунд үеэс эхлэн Японы эзэн хааны төлөө амиа өгсөн цэргүүдийн сүнсийг хүндэтгэдэг гол сүм болсон түүхтэй. Тиймээс энэ сүмд улстөрчид, төрийн том тушаалтнууд айлчилж мөргөл үйлдэнэ гэдэг нь Японы эзэнт гүрний зүгээс бусад улс, үндэстний эсрэг хийсэн булаан эзлэх дайн,
Эрүүл мэнд

Хотжилтыг идэвхжүүлэх арга хэмжээ авна
Шанхай хотноо болсон хотжилтын асуудлын талаарх форумд Хятадын Өөрчлөлт ба хөгжлийн төрийн хорооны дарга Сүй Шаоши нь иргэдийн оршин суугаа газрын бүртгэлийн журмыг зөөллөх тухай мэдэгдсэн байна. Хукоу нэртэй энэ журмыг Хятадад 1958 оноос мөрдөж байгаа юм. Журмын дагуу Хятадын бүх иргэнийг тодорхой мужид “хадагдсан” бүртгэлтэй хөдөөний иргэд ба хотын оршин суугч гэж хоёр хуваадаг.
Эрүүл мэнд

НАТО-гийн нууц шоронг афганчууд хайж эхлэв
Кандагар мужид байдаг олон улсын нисэх буудалд Афганистаны эрх баригчид мөрдөн шалгах ажил эхлүүлсэн тухай “Пажвок” агентлаг мэдээлэв. Тус улсад байрладаг НАТО-ийн удирдлага нь нисэх буудалд хууль бусаар баривчилсан афганистанчуудыг хорьдог байж магадгүй тухай мэдээлэл авсны дараа Ерөнхийлөгч Хамид Карзайн тушаалаар шалгалт эхлүүлжээ.
Эрүүл мэнд

Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байна
Сирид өчигдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ. Долдугаар сарын 17-нд Сирийн одоогийн албан ёсны Ерөнхийлөгч Башар Асадын бүрэн эрх дуусах бөгөөд хуулийн дагуу энэ хугацаанаас өмнө сонгууль болох ёстой аж. Энэ удаагийн сонгуульд анх удаа ганц биш хэд хэдэн нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон нь онцлог. Башар Асад өөрөө сонгуульд өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байна.
Эрүүл мэнд

Нууц албаныхан үнэг барих гээд чадахгүй байна
Америкийн Ерөнхийлөгч болон бусад өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албаны ажилтнууд нэлээд хэдэн сарын турш үнэг барих гээд чадахгүй байгаа тухай “Wall Street Journal” мэдээлж байна. Үнэг нь Вашингтон хотноо байрладаг Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэнд орогносон бөгөөд аюулаас сэрэмжлүүлэх дохиоллыг байнга ажиллуулж нууц албаны ажилтнуудад тайван ажиллах боломж өгөхгүй байгаа аж.
Эрүүл мэнд

Америкчууд танк эсэргүүцэгч пуужин өгчээ
Сирийн сөрөг хүчний дайчдад Америк ба Саудын Аравийн тусгай албад танк эсэргүүцэгч пуужин дамжуулж өгсөн тухай “Уолл Стрит Журнал” сонин мэдээлэв. Пуужинг гуравдугаар сарын эхээр Турк ба Иорданы хилээр дамжуулан Сирийн босогчдод нийлүүлсэн. Нийлүүлэхийн өмнө “BGM-71 Tow” танк
Эрүүл мэнд

Маргаантай арлуудын орчим сүүлийн 40 жилд анх удаа цэргийн ажиллагаа явуулав
Японы өөрийгөө хамгаалах хүчин нь сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай Сенкаку арлын орчим цэргийн ажиллагаа явууллаа.Маргаантай арлаас 150 км-ийн зайтай байдаг Тайваний эрэгтэй ойрхон Йонагуни арал дээр цэргийн 100 албан хаагч бүхий десант буулгав.
Эрүүл мэнд

Живсэн онгоцны ахмад хамгийн түрүүнд онгоцноос зугтжээ
Өмнөд Солонгосын живсэн Севол онгоцны зорчигчдыг аврах ажиллагаа үргэлжилж байгаагийн зэрэгцээ яагаад осолдоход хүрэв гэдгийг шалгаж байна. Онгоцонд явсан 270 хүнийг одоо хүртэл аварч чадахгүй байхад онгоцны ахмад болон багийнхан хамгийн түрүүнд аврах завинд сууж, эрэг рүү гарсан бөгөөд онгоц бүрэн живэхээс ч өмнө хуурай газар дээр гарч ирсэн байжээ.
Эрүүл мэнд

Цөмийн салбарт үргэлжлүүлэн ажиллана
Энэтхэгийн цөмийн эрчим хүчний корпораци “NPCIL” нь “Кунданкулам” цөмийн цахилгаан станцын гурав ба дөрөвдүгээр блокийг барих тухай суурь гэрээг Оростой байгуулжээ. Одоо гэрээг хэрэгжүүлж эхлэхийн тулд Цөмийн эрчим хүчийг зохицуулах зөвлөлтөй тохиролцох л үлдлээ.
Эрүүл мэнд

Габриель Гарсия Маркес таалал төгслөө
Өнөө бидний үед амьдарч байсан хамгийн алдартай, агуу зохиолчдын нэг Габриель Гарсия Маркес 87 насандаа таалал төгслөө. Латин Америкийн их зохиолчийн бие сүүлийн үед барагтайхан байсан учир олны өмнө харагдахаа болиод удаж байсан юм. Саяхан эмнэлэгт хэвтээд гарсан тэрээр Мексик дэх гэртээ амьсгал хураалаа хэмээн гэр бүлийнхэн нь мэдэгдэв.
Эрүүл мэнд
Есөн жил хоригдсон охиныг чөлөөлөв
Аргентины цагдаа нар есөн жилийн турш машины гаражинд түгжээтэй амьдарсан 15 настай охиныг сулласан тухай “ВВС” агентлаг мэдээлж байна. Асран хамгаалагч нар нь хөөрхий охиныг гаражинд хорьж, тогтмол зодож тамладаг, өлбөрөөд үхчихэлгүй байх хэмжээнд хоол өгдөг байсан аж. Суллагдсан охин ердөө 20 кг жинтэй байжээ. Тэрээр цагдаа нарт ярихдаа энэ олон жилийн турш ус,
Эрүүл мэнд

Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай
Өмнөд Солонгосын топ корпорацуудын ажилтнууд жилдээ дунджаар 100 сая воны цалин авдаг аж. “Samsung Electronics”, “SK Telecom”, “Shinhan Group” , “KDB Financial Group” зэрэг компанийн ажилтнууд өнгөрсөн жил 100 саяас илүү воны цалин урамшуулал авсан бол “Hyundai Motor”, “Kia Motors”-ын цалин 100 сая дөхөж очсон байна.
Эрүүл мэнд

Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна
Өмнөд Солонгост осолдож живсэн усан онгоцны 290 зорчигчийг одоо хүртэл аварч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, 475 зорчигчтой Жэжүг зорьж явсан усан онгоцны зорчигчдын тэн хагасаас илүү нь сураггүй хэмээн бүртгэгдээд байгаа юм. Осол гарсны дараахан Өмнөд Солонгосын албаныхан зорчигчдын дийлэнхийг аварсан хэмээн мэдэгдэж байсан ч энэ ташаа болж таарч, онгоцонд явсан нийт хүний тоог ч хэдэнтээ буруу мэдээлсэн.
Эрүүл мэнд

Украйн цэргийн бонд гаргана
Сүүлийн өдрүүдэд Украйнд байдал улам хурцдаад байна. Зүүн нутгуудын салан тусгаарлах хөдөлгөөнийг дарахын тулд цэргийн хүч хэрэглэж эхэлсэн нь үүний жишээ. Эхний мөргөлдөөн болж, Краматорск хотын нисэх буудлыг салан тусгаарлагчдаас чөлөөлөх явцад хоёр хүн амь үрэгдсэн тухай мэдээ ирж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээнээс үзвэл Краматорск хотын зүг Украйны армийн 20 гаруй “БТР” –ийн цуваа явж байгаа тухай “ВВС” мэдээлэв.
Эрүүл мэнд

Хятад, Монголын барааны эргэлт 860 сая ам.доллар
Энэ оны эхний улиралд Хятад, Монголын бараа эргэлтийн хэмжээ 860 сая ам.долларт хүрсэн тухай Хөх хотын гаалийн газраас гаргасан мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын арилжаанд хувийн хэвшил голлох үүрэг гүйцэтгэж байгаа бол төрийн компаниудынх илэрхий буурсан гэнэ.
Эрүүл мэнд




























