Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийт 20 гаруй улс оронд суух Элчин сайдуудыг томилно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
70 жилийн дараа медалиар шагнажээ
Америкийн Нью-Йорк мужид дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Ричард Фолкнерийг далан жилийн өмнө байгуулсан гавьяаных нь төлөө “Гал улаан зүрх” одонгоор шагнасан байна. 1944 онд 19 настай байсан Фолкнер нь “В-17” бөмбөгдөгч онгоцны буучийн алба хашиж байжээ. Нэгэн тулааны үеэр германчуудын эзлээд байсан Францын нутагт түүний онгоц суманд оногдон сөнөхөд Фолкнер ганцаар шүхрээр бууж амьд гарсан байна.
Эрүүл мэнд

Хятад хил залгаа улстай найрсаг харилцааг хөгжүүлнэ
Хятадад болж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын үеэр Гадаад харилцааны сайд Ван И хэвлэлийн бага хурал хийж 2014 оны Хятадын гадаад бодлогын үндсэн зорилтуудыг сэтгүүлчдэд танилцуулсан байна. Ван И-гийн мэдэгдсэнээр энэ жил Хятадад болж байгаа өөрчлөлтийг дэлхий нийтэд хүргэн танилцуулахад онцгой анхаарах аж.
Эрүүл мэнд

Колумбын Ерөнхийлөгч МАФИЙН ЭСРЭГ цэрэг илгээлээ
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль нь тус улсын баруун хэсэгт байрладаг Буэнавентура нэртэй боомт хот руу цэрэг илгээх тушаал гаргасан байна. Цэрэг илгээх болсон зорилго нь тус хотод гаараад байгаа хүчирхийллийг зогсоох. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж байгаагаар тус хотод нөлөөллөө тогтоохын төлөө “Лос Урабенос” ба “Ла Эмпреса” нэртэй хар тамхины хоёр том мафи дайтаж байгаа гэнэ.
Эрүүл мэнд

Оросоос 48 нисдэг тэрэг худалдаж авна
Алжирийн Батлан хамгаалах яам Оросоос 48 ширхэг нисдэг тэрэг худалдан авахаар захиалга өгөөд байгаа талаар “Jane’s” сайт мэдээллээ. Захиалгын хэмжээг шинжээчид 2,7 тэрбум ам.доллар гэж тодрохойлов. Алжирийн цэргийнхэн “Ми-28Н” гэсэн агаараас цохилт өгдөг нисдэг тэрэг 42-г, ачаа тээврийн “Ми -26Т2” нисдэг тэрэг зургааг худалдан авахаар болжээ. Алжирчууд ийнхүү шинэ нисдэг тэрэг авахаас гадна
Эрүүл мэнд

Саудын Арави, Катар хоёрыг буруутгав
Иракийн Ерөнхий сайд Нури аль Малики нь өөрийн улсад сүүлийн хэдэн сар эрчимтэй газар аваад байгаа олон тооны алан хядах ажиллагаа, шашны хэт явцуу үзэлтнүүдийн дайралтын хариуцлагыг Саудын Арави ба Катар улсуудад тохжээ. Францын “France 24” сувагт өгсөн ярилцлагын үеэр энэ хоёр вант улсыг Иракт үйл ажиллагаа явуулж байгаа алан хядагчдыг дэмжиж байна гэж зэмлэв.
Эрүүл мэнд

Малайзийн сураггүй болсон онгоц террористуудын бай болсон уу
Сураггүй алга болоод 24 цаг гаруй болж буй Малайзийн онгоцыг эрэн хайх хүрээг тэлжээ. Малайзийн Куала Лампураас Бээжин рүү ниссэн MH370 дугаар нислэгийн Бойнг 777 онгоц өчигдөр өдөр хөөрснөөсөө хойш хоёр цагийн дараа холбоо тасарсан юм. Сураггүй болоод аль хэдийнэ нэг хоночихоод байгаа онгоцыг далайд унасан байх гэж хэвлэлүүд бичиж байгаа ч одоогоор онгоцыг олоогүй л байгаа юм
Эрүүл мэнд

Крымын парламент автономит улсаа Орост нэгтгэх шийдвэр гаргажээ
Украины Бүгд найрамдах автономит Крым улсын парламент гуравдугаар сарын 6-ны хуралдаанаараа “ОХУ-ын бүрэлдхүүнд бүрэн эрхт субъект болж орох” тухай шийдвэр гаргасныг хууль тогтоох дээд байгууллагын нь 81 депутатын 79 нь дэмжжээ.
Эрүүл мэнд

СОНГОХ ЭРХЭЭ ОЛЖ АВСАН ӨДӨР
Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Гэтэл даяарчлалын эринд зарим хүн ийм өдөр гэж байхгүй, зөвхөн социализмын үед Зөвлөлт Орос хүчээр тулган хүлээлгэсэн ёс бус зүйл, ер нь Америк тэргүүтэй өндөр соёлтой өрнөдөд ийм өдрийг огт тэмдэглэдэггүй гэх.
Түүхийн худас сөхөн үзвэл энэ өдрийг онцгойлон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэхэд олны анхаарлыг татах сэдлийг
Эрүүл мэнд
Панамтай дипломат харилцаагаа тасаллаа
Венесуэлийн Ерөнхийлөгч Панамтай тогтоосон дипломат харилцаагаа таслаж байгаа тухайгаа мэдэгджээ. Венесуэльд болж байгаа сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал цуглаан тасрахгүй байгаа асуудлыг хэлэлцэх яаралтай хуралдаан зохион байгуулах саналыг Панамын тал Америк тивийн улсуудын байгууллагад гаргасны дараа Ерөнхийлөгч Мадуро ийм шийдвэр гаргажээ.
Эрүүл мэнд

Саакашвилийг шүүмжилжээ
Гүржийн экс Ерөнхийлөгч Саакашвилийн Украйнд хийж байгаа үйлдлийг одоогийн эрх баригчид нь эрс шүүмжлэв. Тэд Украйны шинэ удирдлагад хандан түүүний хэлж байгаа үгийг тоохгүй байхыг зөвлөжээ. Гүржийн Европ ба Америктай хамтран ажиллах яамны сайд Алекси Петриашвили “Саакашивли Гүржид ялагдал хүлээн дампуурснаа цайруулах гэж оролдохдоо украйнчуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж харагдахыг хичээж байгаа юм.
Эрүүл мэнд

Дэлхийн хамгийн өндөр настай хүн төрсөн өдрөө тэмдэглэлээ
Дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Японы Мисао Окава эмээ өчигдөр 116 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. Окава эмээ 1898 оны гуравдугаар сарын 5-нд кимоногийн дэлгүүрийн эзний гэрт мэндэлсэн байна. Тэрээр гурван хүүхдийн эх бөгөөд өдгөө хоёр хүүхэд нь 90 насыг зооглон энх тунх амьдарч байгаа аж.
Эрүүл мэнд

Хятад зэвсэгт хүчнийхээ төсвийг нэмнэ
Манай урд хөрш энэ жил батлан хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлэн 808,23 тэрбум юань буюу ойролцоогоор 131,6 тэрбум ам.доллар болгох тухай Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал дээр мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Тэгэхдээ батлан хамгаалахын төсвийн дийлэнхийг далайн эргийн ба агаараас эсэргүүцэн хамгаалалтыг хөгжүүлэх, байлдааны шинэ техник, зэвсэг боловсруулахад зарцуулахаар төлөвлөсөн байна.
Эрүүл мэнд

40 минут лекц уншаад 250 мянган ам.доллар авчээ
Америкийн Холбооны нөөцийн системийн дарга асан Бен Бернанке Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу Дабид болсон эдийн засгийн бага хуралд 40 минут лекц уншаад 250 мянган ам.долларын хөлс авсан байна. Эмиратын мэдээллийн хэрэгслүүд Бернанке Америкийн Холбооны нөөцийн системийн даргын албыг хашиж байхдаа 2013 онд 199 мянга 700 ам.долларын цалин авч байсан гэдгийг онцолжээ.
Эрүүл мэнд

Обама 2015 оны төсвөө танилцуулав
АНУ-ын Ерөнхийлөгч ирэх жилийн төсвийн хуулиа танилцуулсан байна. Тэрээр Америкийн төсвийг ирэх жил 3,9 их наяд ам.доллар байхаа тооцож. Нэн тэргүүнд анхаарч, хэрэгжүүлэх зорилтуудаар дэд бүтэц, боловсрол болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг сайжруулах санхүүжүүлэх гэж үзжээ.
Эрүүл мэнд





























