Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
Уул уурхайн сайд аймгийн удирдлагуудтай уулзлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн семинарт оролцож үг хэллээ. Уул уурхайн сайд шинэчлэлийн Засгийн газраас уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар болон аймгийн Засаг дарга нарын анхаарч ажиллах шаардлагатай байгаа зарим асуудлын талаар товч мэдээлэл хийлээ.

Уул уурхайн сайд хэлэхдээ “Аймаг, нийслэлийн удирдлагууд та бүхэн уул уурхайн олборлолт, боловсруулалт, ашигт малтмалын эрэл хайгуул, геологийн судалгаа, газрын тосны хайгуул, олборлолтын талаар хуулиар хүлээсэн эрх, үүргээ биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Жил бүр улсын төсвийн хөрөнгөөр дөрөв орчим тэрбум төгрөгийн хөрөнгө зарж геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэж байна. Мөн хувийн компаниуд хувийн хөрөнгө оруулалтаар тусгай зөвшөөрөлтэй талбайдаа хайгуулын ажил явуулдаг. Хууль, журмын дагуу олгогдсон хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн геологийн судалгаа, эрэл хайгуул, олборлолтын ажлыг хуульд заагаагүй, тодорхойгүй шалтгаанаар зогсоох, үйл ажиллагаанд нь саад хийхгүй байх талаар сум, орон нутгийн ИТХ, Засаг дарга иргэдэд уламжлан, танилцуулга хийх, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бичил уурхайн эрх зүйн орчныг 2010 онд бүрдүүлсэн. Энэхүү хууль эрх зүйн орчны хэрэгжилтэд та бүхний үүрэг оролцоо чухал ач холбогдолтой. Харамсалтай нь зарим аймгийн удирдлагууд энэ асуудалд анхаарч ажилладаггүй байдал өнгөрсөн хугацаанд ажиглагдаж байсан гэдгийг хэлэх байна.
Шинээр сонгогдсон аймаг, нийслэлийн удирдлага та бүхэн бичил уурхайн асуудалд анхаарлаа хандуулж хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах шаардлагатай байна” гэдгийг онцоллоо. Мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих, хуулийн дагуу тэсрэх бодисын агуулах барьсан, тэсрэх бодисын үйлдвэр байгуулсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон аюулгүйн бүсэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг аймгийн удирдлагуудад анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан