Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчилжээ
Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг сайжруулахаар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн юм. Энэ хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтран шийдвэр гаргаж, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоолоо. Шинэчлэгдсэн бүсээр агаарын бохирдол хамгийн ихтэйд тооцогддог Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-р хороог нийслэлийн агаарын чанарыг сайжруулах нэгдүгээр бүс болгож энэ хэсэгт зөвхөн боловсруулсан түлш нэвтрүүлэхээс гадна айл өрхүүдэд бүтэн шаталттай ердийн зуух нийлүүлэх бүс болгожээ. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-134/А-263 тоот тушаал, захирамж хүчингүй болж байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил 2011 оноос эхлэн хэрэгжиж, одоогийн байдлаар 118.0 мянга гаруй өрх хөнгөлөлт эдлэх ёстойгоос 53.0 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдаад байна.
Хязгаарлалтын бүсэд орсон дүүрэг, хороог хүснэгтээр үзүүлэв
Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг сайжруулахаар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн юм. Энэ хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтран шийдвэр гаргаж, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоолоо. Шинэчлэгдсэн бүсээр агаарын бохирдол хамгийн ихтэйд тооцогддог Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-р хороог нийслэлийн агаарын чанарыг сайжруулах нэгдүгээр бүс болгож энэ хэсэгт зөвхөн боловсруулсан түлш нэвтрүүлэхээс гадна айл өрхүүдэд бүтэн шаталттай ердийн зуух нийлүүлэх бүс болгожээ. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-134/А-263 тоот тушаал, захирамж хүчингүй болж байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил 2011 оноос эхлэн хэрэгжиж, одоогийн байдлаар 118.0 мянга гаруй өрх хөнгөлөлт эдлэх ёстойгоос 53.0 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдаад байна.Хязгаарлалтын бүсэд орсон дүүрэг, хороог хүснэгтээр үзүүлэв

0 Сэтгэгдэл
























