Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хаа газрынхан Ленинд дургүй болж ээ дээ

Нэгэн цагт дэлхийн хувьсгалын их удирдагч, хөдөлмөрчдийн их багш гэгдэж мандан бадарч явсан Владимир Лениний хөшөө дэлхийн бүр оронд, бараг бүх хотод сүндэрлэж баяр ёслолоор төр засгийнхан цэцэг өргөн, хүүхэд багачууд шугам жагсаал хийдэг байлаа. Гэтэл өнөөр он цаг өөрчлөгдөж, түүхэнд хандах хандлага өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн сэтгэхүй ч өөрчлөгдөж түүний хөшөө дурсгалыг буулгаж, өөрчилж байгаа бол өнөө ч байсаар байгаа зарим хөшөөнд нь хүмүүс халдах болжээ.

1.    Украины нийслэл Киевт үндэсний үзэлтнүүд “их багш”-ийн хөшөөнд халдаж хамар, гарыг нь тайрч хаясан нь энэ. Хууль сахиулах байгууллагынхан энд эргүүл гаргаж, хөшөөг сэргээн засварласан гэдэг.

2.    Оросын Сумск мужийн Лебедин хот дахь цээж баримал руу байсхийгээд л халддаг. Энэ хөшөөг ийм болгосон бол энэ хотын өөр нэг хөшөөний толгойг бүр цавччихсан хэрэг ч гарч байжээ.

3.    Мөн л оросын Луганск мужийн Алчевск хот дахь хөшөөний суурин дээр мөн л КАТ хэмээн бичиж, фашистын хас тэмдэг зурж орхисон нь энэ.

4.    Румыны нийслэл Бухарест хотод өнгөрсөн намар уран барималч Костин Ионицэ хөдөлмөрчдийн их багшийн хөшөөний толгойг олон толгойд луу болгон өөрчилж. Барималч үүгээрээ румыны удирдагчид, улс төрийн зүтгэлтнүүдын бодлогыг шүүмжилж хүмүүсийн анхаарлыг тэр лүү хандуулахыг зорьсон гэжээ.

5.    Хамгийн энгийн шийдлийг монголчууд гаргаж Лениний хөшөөг буулган 55 сая төгрөгөөр дуудлагаар худалдахаар  шийдээд байгаа юм. Ерөөсөө буулгачихсан хөшөөнд хэн л халдах вэ дээ.

6.    Полтав мужийн Кобеляках дахь хөшөөг хот тохижуулахынхан ердөө л хоёр цагийн дотор ор мөргүй цэвэрлэж орхисон явдал бий. Үүний өмнө тэр хөшөөг хэд хэдэн удаа хэмхэлж байсан  ч Коммунист намынхан сэргээж байсан юм.

7.    2011 онд Севастополь хотноо Лениний хөшөөг хэн нэгэн будаж их багшийг хүүхдийн хувцастай болгоод туулайн баг өмсгөж дээр нь бас давидын од зурж орхижээ.
0 Сэтгэгдэл
Хиирхии хошооноос аигаад яахнавдээ .оорсдиинхоо хун шиг амьдарч чадаагуигээ хэн нэг луу чихэх юм
Өөрсдийгөө ардчилсан гээд байгаа МАН-ийнхан Лениндээ хайртай хэвээрээ байна
bas l suut hvn shte
Хамгийн их уншсан