Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хороо бүрт хүүхэд хамгааллын үйлчилгээ хүргэнэ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга Японы Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Мицүаки Тоёодаг хүлээн авч уулзжээ. Японы Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Мицүаки Тоёода ХТҮГ-ын хамт олонд “Хүүхдийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж Хүүхдийг ивээх сан Монгол улсад ажиллаж эхэлсэн 1990-ээд оны эхний үеэс ХТҮГ үргэлж хамгийн чухал хамтрагч төрийн байгууллага байсаар ирсэнийг цохон тэмдэглэлээ.
Тэрээр, Солонгосын ХИС-ээс санхүүжиж буй “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын асуудлаар боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилт, төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулах, “Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал” төслийн хэрэгжилтийн талаар дурдаад, цаашид эдгээр төсөлүүдэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтай байгаагаа хэллээ. Орон нутгийн түвшинд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх асуудал чухал байгаа тул хороо бүрт биш эхний ээлжинд чухал шаардлагатай байгаа газруудад байгуулах хэрэгтэйг онцоллоо. ХТҮГ-ын дарга И.Нарантуяа Хүүхдийг ивээх сан Монгол улсад ажилласан 20 гаруй жилийн хугацаанд олон жил хүүхэд хамгааллын асуудалд төрийн байгууллагын ачааг үүрэлцэж маш үр дүнтэй ажилласныг тэмдэглэн хэллээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга Японы Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Мицүаки Тоёодаг хүлээн авч уулзжээ. Японы Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Мицүаки Тоёода ХТҮГ-ын хамт олонд “Хүүхдийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж Хүүхдийг ивээх сан Монгол улсад ажиллаж эхэлсэн 1990-ээд оны эхний үеэс ХТҮГ үргэлж хамгийн чухал хамтрагч төрийн байгууллага байсаар ирсэнийг цохон тэмдэглэлээ.Тэрээр, Солонгосын ХИС-ээс санхүүжиж буй “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын асуудлаар боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилт, төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулах, “Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал” төслийн хэрэгжилтийн талаар дурдаад, цаашид эдгээр төсөлүүдэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтай байгаагаа хэллээ. Орон нутгийн түвшинд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх асуудал чухал байгаа тул хороо бүрт биш эхний ээлжинд чухал шаардлагатай байгаа газруудад байгуулах хэрэгтэйг онцоллоо. ХТҮГ-ын дарга И.Нарантуяа Хүүхдийг ивээх сан Монгол улсад ажилласан 20 гаруй жилийн хугацаанд олон жил хүүхэд хамгааллын асуудалд төрийн байгууллагын ачааг үүрэлцэж маш үр дүнтэй ажилласныг тэмдэглэн хэллээ.
0 Сэтгэгдэл
























