Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай  холбоотойгоор  нийслэлийн Засаг дарга сар шинийн өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний  тухай захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд хотын төвд  нийслэлийн иргэдийг хэт төвлөрүүлэх бус захын хороололд амьдардаг иргэд цаг хугацаа алдаж, замын түгжрэлд  сааталгүйгээр  баярын  худалдаа   хийх  боломжийг бүрдүүлж,  хэд хэдэн газар цагаан сарын өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар боллоо. Цагаан идээний өргөтгөсөн худалдаа   Яармагийн   “Буянт - Ухаа” спорт цогцолбор   болон Баянзүрх дүүрэгт байрлах Моннидэр ХХК-ийн Оргил худалдааны төвийн  гадна талбайд нээгдэх юм  .Энэхүү өргөтгөсөн худалдаа    01 дүгээр сарын  25-аас   2 дугаар сарын 05-ныг хүртэл  үргэлжлэх бөгөөд   хөдөө, орон нутгаас ирсэн малчид зах зээлийн үнээр төрөл бүрийн цагаан идээг нийслэлчүүддээ худалдаална  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан