Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Засаг дарга Д.Оросоо эмнэлгүүдийн ажилтай танилцав
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дүүргийнхээ улсын эмнэлгүүдийн ажилтай танилцлаа. Улсын төсвөөс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй шинэ эмнэлэг 2013 онд ашиглалтад орохоор төлөвлөж байгаа гэнэ. Одоогийн байдлаар 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө нь орж ирсэн бөгөөд энэ жилдээ үлдсэн нэг тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ хэмээн холбогдох албаныхан танилцууллаа. Хэдийгээр энэ барилгын ажил эхлээд олон жилийн нүүр үзсэн ч газрын маргаанаас болж хугацаа их алдсан гэлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн очсон дараагийн эмнэлэг бол Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг. Мэргэжлийн хяналтаас энэ барилгын ашиглалтын хугацааг дууссан хэмээн мэдэгдсэн ч, өөр нүүх газаргүй тул өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Хуучирсан барилгатай тус эмнэлгийнхэн дээр дурдсан нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад орохыг хүлээж суугаа тухайгаа дүүргийн удирдлагуудад ярьж байлаа.
Харин гурав дахь эмнэлэг нь 25 ортой хүүхдийн эмнэлэг байлаа. Ашиглалтад ороход тун бэлэн энэ эмнэлэгт Мэргэжлийн хяналтынхан зөвшөөрөл олгохгүй байгаа гэнэ. Шинжээчид 25 ортой үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч Мэргэжлийн хяналтын байцаагч тодорхой шаардлага тавьсан гэнэ. Түүнийх нь дагуу эмнэлгийн үйл ажиллагаанд шаардагдах засварыг хийсэн тул удахгүй хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан