Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дэлхийн банк Нийслэлийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлнэ
Нийслэл хотын хүн ам 2001 онд хагас сая байсан бол 2011 оны байдлаар 1.2 сая орчимд хүрсэн нь монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувийг эзэлж байна. Энэ өсөлт цаашид ч нэмэгдэх бөгөөд Улаанбаатар хотод эдийн засгийн төвлөрөл бий болж, шийдвэрлэх зохистой олон асуудал тулгарч байгаа нь нийслэлийн захиргааны байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх шаардлагатай болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор томоохон бүтээн байгуулалтанд шаардагдах санхүүжилт эрс нэмэгдэж байгаа учир Нийслэлийн ИТХ-ын хүсэлтээр Дэлхийн банкнаас нийслэлийн санхүүгийн тогтолцооны өнөөгийн байдлын талаар 2011 – 2012 оны хооронд судалгаа хийжээ. Уг судалгаа нь хотоос үзүүлэх үйлчилгээ, хотын дэд бүтцийн асуудлыг санхүүжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай, хэрхэн тэнцвэртэй хуваарилахад тулгамдаж байгаа асуудал зэргийг анхааран тусгасан байна. Дэлхийн банк энэхүү тайлангаа зөвлөмж болгон нийслэлийн удирдлагуудад хүргүүлж байгаагаас гадна зөвлөмжийн үр дүнг нийслэлийн удирдлага, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгч нарт танилцуулж, хэрхэн үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм. Зөвлөмжийн танилцуулга 1 дүгээр сарын 30-нд 14 цагаас Хангарьд ордоны 14 давхарт болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























